ЗАР
Өмнөговь аймгийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын 50% нь нүүрс тээврийн зам дээр гарч байна.

“Нүүрсний замд осол аваар гарчээ” гэдэг яриа байдаг л нэг зүйл мэт сонсогдож, ачсан нүүрстэйгээ замын хажуу руу онхолдож ойчсон машин ердийн л дүр зураг мэт харагдаж, “базсан цаас” шиг болтлоо мөргөлдсөн том машин энгийн л үзэгдэл мэт тааралдаж, эрдэнэт хүний амь нас ослоор эндэх нь цочирдом мэдээ биш болтлоо энэ замыг дагасан хар бараан сүүдэр даанч их байгаа нь харамсмаар...

Нүүрсний зам дээр гарч байгаа осол аваарын дийлэнх нь замын эвдрэл гэмтэл түүнчлэн жолоочийн анхаарал болгоомжгүй байдал гэрлээ шилжүүлдэггүй, хурд хэтрүүлдэг зэргээс гардаг гэнэ.Иймээс жолооч нар осол аваарын гол шалтгаан болсон замаа засаачээ гэдэг шаардлагыг тавьсаар байна. Жолооч нар нүүрсний замыг сайн засах, давхар замтай болгох юм бол осол аваар гарахгүй гэж үзэж байна. Учир нь эвдрэлийг тойрч, замын өө гаргах гэж явдагаас осол их гарч байна гэж тэд үзэж байгаа юм.



Нүүрс тээврийн замд жолоо мушгиж буй нутаг нутгийн олон мянган залуучууд төдийгүй эмэгтэйчүүд ч байна. Дүрэм журмаа ягштал барьж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрдөн ажиллаж байгаа олон шилдэг жолооч нар ч бий. Гэсэн ч олны олонд зарим нэг нь архи ууж, хурд хэтрүүлж, гэрлээ шилжүүлэхгүй, анхаарал болгоомжгүй зорчдог зэрэг зөрчил гаргадаг гэдгийг ч жолооч нар нуусангүй ээ.

