ЗАР
Өмнөговь аймаг гадаа талбайн шатартай боллоо
🕔 2019/06/18 08:49 2 213
"Өглөөний клуб"-ын залуучуудын санаачлагаар гадаа талбайн шатартай болж нээлтээ хийлээ. Аймгийн ЗД-ын "Оюунлаг залуус хөгжлийн ирээдүй" хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Тамгын газраас тус хөтөлбөрийн хүрээнд залуусаа дэмжин гадаа талбайн шатрыг бүтээн байгуулахад тусласан байна. Тус талбай нь нийтдээ 9-10 орчим сая төгрөгний төсвөөр бий болжээ. Үүнээс 5 сая төгрөгийг хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас шийдвэрлэж өгсөн гэнэ.Үлдсэн 4-5 сая төгрөгийг "Өглөөний клуб"_ын залуучууд хандив, ивээн тэтгэлэг гээд өөрсдийн санаачлагаар бүрдүүлжээ.Улсдаа ч цөөхөнд тооцогдох гадаа талбайн шатартай болсноороо залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаа юм.
Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































