📅

2018 онд 1400 гаруй иргэн шинээр ажилд орж ажилд орж байгаа иргэдийн тоо нэмэгджээ

🕔 2019/02/20 20:17 382


Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр болон орон нутгийн онцлог шинжийг хадгалсан төсөл хөтөлбөрүүд Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Тухайлбал өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” гэх мэт хөтөлбөрүүдийг орон нутгаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилдэг. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлснээр 2017 онд 815 иргэн шинээр ажилд орсон бол, 2018 онд 1400 гаруй иргэн шинээр ажилд орж ажилд орж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн байна. Ихэвчлэн Оюутолгой, Энержи ресурс гэх мэт уул уурхайн компанид ажилд ордог бөгөөд ажлын байр хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнээр Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшин 2018 оны байдлаар 6 хувиар буурч 6,8 хувь болжээ.
2017 оноос Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг түшиглүүлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулж, уул уурхай болон бусад салбарт иргэдийг ажилд зуучилж байна. Өнгөрсөн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр 15-34 насны ажил хайгч 686 иргэн үйлчлүүлж түүнээс 541 иргэн түр болон байнгын ажлын байртай болжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна