ЗАР
Залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх эхний бизнесийн сургалт
Өмнөговь аймаг, Ханбогд сумын залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх эхний бизнесийн сургалт Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төв дээр 5 сарын 25 – 29 өдрүүдэд явагдаж байна.
Энэхүү сургалтаар нийгэмд ээлтэй бизнесийн талаарх үндсэн ойлголт, гарааны бизнесийн санхүүгийн удирдлага, гарааны бизнесийн стратеги, бизнес төсөл бичих аргачлал зэрэг сэдвүүдээр 5 өдрийн сургалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү 5 өдрийн сургалтын үр дүнд Ханбогд сумын залуус өөрсдийн хэрэгжүүлж буй бизнесээ нийгэмд ээлтэй хэлбэрээр эрхлэх арга туршлагатай болохоос гадна өөрсдийн бизнес төсөлтэй болох юм. Цаашид санхүүжүүлэгч байгууллагуудад төслийн зээл, санхүүжилт олж авах боломж бүрдэх юм.
Залуучуудын энтрепренершипыг дэмжих төсөл нь Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуучуудыг нийгэмд ээлтэй бизнес эрхлэх мэдлэг болон сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход чиглэн ажиллахаар залуучуудын энтрепренершипыг дэмжин ажиллаж байна.
Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол улсын Засгийн газар, Өмнөговь аймаг, Австралийн Элчин сайдын яам болон Оюу Толгой ХХК-аас санхүүждэг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд суманд төвлөрөн хэрэгжих юм.