📅

ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОРИЛТОТ ӨРХИЙН ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАН ТОДОРХОЙ ОРЛОГОТОЙ БОЛОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

🕔 2018/10/19 14:05 858
ХХҮГазраас Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын багийн Засаг дарга нартай хамтарч зорилтот өрхийн 25 иргэнийг хамруулан 7 хоногийн хугацаатай нийтийг хамарсан ажил зохион байгуулж ХЭДСангаас 5250 000 төгрөгийг зарцуулан өрхийн орлогод хувь нэмэр орууллаа.Тус ажлын хүрээнд багийн төвүүдийн гадна байрлах тоглоомын талбайг засч сэлбэх,  өнгө үзэмжийг нэмэгдүүлэн гудамжнуудын тохижилтонд анхаарч гэрэлтүүлгийг сайжруулан орчны хогийг цэвэрлэснээр иргэд цэвэр, аюулгүй орчинд оршин суух нөхцөл боломж бүрдлээ.
Дээрх ажлыг зохион байгуулсаны үр дүнд зорилтот бүлгийн ажилгүй иргэд тодорхой орлого олж ажиллахаас гадна нийтийн эрх ашгийн төлөөх үр дүнтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болсон төдийгүй орон нутгийн бүтээн байгуулалтанд иргэдийн оролцоог хангахад бодитой дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ боллооскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна