📅

Булган сумын Тѳгрѳгийн ширээ

🕔 2019/05/27 08:32 454
Төгрөгийн ширээ баруун өмнөөсөө. Наашаа харсан энэ хавцлийг нутгийнхан Цэмцэгийн ганга гэлцдэг. Цэмцэг гэж шилийн сайн эрийн нэр гэж олон жилийн өмнө энэ нутгийн уугуул, нэртэй бөх, Баглаа хэмээх Дашзэвэг гуай зааж өгч байсан билээ. Энэ гангыг өгсөөд явахаар элсэн мөргөцөгт тулах, түүнийг гатлаад явахад ганга улам нарийсч гүнзгийрсээр нэг хүн багтан явахаар нарийхан болдог. Нэг бус удаа энэ хавцлыг өгсөж яваад Шар шувуу- Eurasian Eagle Owl- Bubo bubo -тай таарч ихэд цочиж байсан билээ. Энэ хавцлаар өгссөөр хатуу хар чулуугаар хучигдсан ч зун бороо орохоор зунгааралдсан цагаан шавар болдог өргөн тэгш дэнж дээр гарч ирнэ. Үүнийг л Төгрөгийн ширээ гэдэг билээ.

Х.Түмэндэлгэрскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна