ЗАР
Үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд данслагдсан Төгрөгийн ширээ.
Төгрөгийн ширээ. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршино.
Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны түүхэнд нэн чухал газар нутаг. Эндээс дэлхийд өнөөг хүртэл олдоогүй, цорын ганц олдвор, Өвсөн тэжээлт, махчин гүрвэлүүдийн зууралдан мөхсөн олдвор, Өндөгнөөсөө дөнгөж хагараад нэгэн зүгт цувран мөлхөж царцсан,Протоцератопс хэмээх гүрвэлийн 15 зулзага, Төгрөгийн цагаан нуурын хажуугийн хатсан шалнаас эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан элдэв төрлийн чулуун зэвсгийн үлдэгдлүүд зэрэг олон чухал олдворыг олсон билээ. Говийн үдшийн намуунд энэ оройд нар шингэхийг хараад ганцаараа сууж байвал эрт баларын амьтан ургамал, дэлхийн гарал үүсэл, хүн төрөлхтөний үүслийн талаар юм юм л бодогдонодоо.
Төгрөгийн хөндий. Ер нь бол Төгрөгийн ширээ гэдэг л дээ.Манайхан тэгшхэн тавцан маягийн хад чулуу, тогтоцыг ширээ гээд нэрлэчихдэгийннэг жишээ бололтой. Энэ Гялгар дэрс, Хармагийн бут, зэгс хулстай газарт Төгрөгийн цагаан нуур гэж хөөрхөн нуур бий. Хавар намартаа нүүдлийн бас ч үгүй хөөрхөн шувууд дамждаг газар. Цаана нь Гурвансайхан уул дүнхийн харагдана. Яг энэ хотгорын хойно Үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд данслагдсан Төгрөгийн ширээ бий. Энэ хотгорт үлэг гүрвэлийн тухай олон баримтат зураг авалтууд хийгдсэн. Бас нөгөө алдарт "Ингэн нулимс" киноны зургийг монголынхоо нэрийг дэлхийд хүргэсэн найруулагч Бямбасүрэн энд авсан билээ.
Төгрөгийнширээ баруун өмнөөсөө. Наашаа харсан энэ хавцлийг нутгийнхан Цэмцэгийн ганга гэлцдэг. Цэмцэг гэж шилийн сайн эрийн нэр гэж олон жилийн өмнө энэ нутгийн уугуул, нэртэй бөх, Баглаа хэмээх Дашзэвэг гуай зааж өгч байсан билээ. Энэ гангыг өгсөөд явахаар элсэн мөргөцөгт тулах, түүнийг гатлаад явахад ганга улам нарийсч гүнзгийрсээр нэг хүн багтан явахаар нарийхан болдог. Нэг бус удаа энэ хавцлыг өгсөж яваад Шар шувуу- Eurasian Eagle Owl- Bubo bubo -тай таарч ихэд цочиж байсан билээ. Энэ хавцлаар өгссөөр хатуу хар чулуугаар хучигдсан ч зун бороо орохоор зунгааралдсан цагаан шавар болдог өргөн тэгш дэнж дээр гарч ирнэ.Үүнийг л Төгрөгийн ширээ гэдэг билээ.
Х. Түмэндэлгэр