📅

1923 онд GOLGATE шүдний оо рекламдаж буй говийн бүсгүй USA сэтүүлд гарчээ

🕔 2019/06/03 08:33 811

1920-иод оны эхээр одоогийн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, тэр үеийн нэрээрээ бол Ширээ шавар, Тэмээн шавар хэмээн нэрлэж байсан, одоогийн Баянзагт ( энэ газар нутгийг бүхэлд нь Баянзаг хэмээн нэрлэх нэгэн байдаг ч Ширээ шавар болон Тэмээн шавраас хойш орших Заган ойг Баянзаг хэмээн нэрлэдэг) Америкийн Байгалийн Түүхийн Музейн Төв Азийн шинжилгээний анги томоохон судалгааг явуулж, Ширээ шаврын орчноос дэлхийд анх удаа, доторхи хөврөл нь энгийн нүдээр ч харагдах, Үлэг гүрвэлийн өндөг олсон нь Дэлхийн үлэг гүрвэл судлалын шинжлэх ухаанд томоохон нээлт болсоныг эдүгээ бараг хүн бүхэн мэдэх болсон бизээ. Энэ багт нэртэй гэрэл зурагчин, судлаач Шакельфорд хэмээх нөхөр явж түүхийн олон чухал зураг, кино бичлэгийг үлдээсний нэг нь энэ бололтой. Уг нь энэ эмэгтэйн нэрийг олж чадвал бас нэгэн чухал түүх дэлгэгдэх ёстой билээ. Эмэгтэйн ард байгаа Монгол майхан бол шинжилгээний ангийн удирдагч Рой Чапмен Эндрюсийн өөрөө хамгийн сайн хэмээн хүлээн зөвшөөрч ашиглаж байсан Баадан майхан бололтой. Миний мөн байгаасай хэмээн бодож байгаа энэ эмэгтэй бол тэр үед Баянзаг, Улаан нуураар нутаглаж байсан, нутгийнхандаа Баян Халтар хэмээн нэрлэгдэж байсан эмэгтэй билээ. Халтар гуайн ярьж үлдээсэн дурсамж бий. Тэрээр: - Баянзагт олон Оросууд ирж (тэр үед монголчууд гадаад хүнийг орос гэж нэрлэж байжээ) лууны ясыг цуглуулаад тэмээний ноосонд ороогоод модон хайрцаганд хийгээд авч явдаг байсан гэсэн нь одоо бидэнд байдаг, тэр үеийн судалгаа шинжилгээний тухай хийж үлдээсэн баримт кинонд үлдсэн байдаг. Ямартай ч өнөө ч хүмүүст гайхагдсаар байдаг Говийн иргэдийн цав цагаан шүд нь говийн усанд элбэг Фторын агууламжтай холбоотой бизээ. Тэгэхээр угаасаа цав цагаан, бат бэх, жигд сайхан шүдтэй энэ монгол эмэгтэй Америкчуудын хувьд "Colgate's" оогоо сурталчлах сайхан материал болсон бололтой.

Х.Түмэндэлгэрскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна