📅

Улаан гараар ирвэстэй тулсан нь

🕔 2018/05/02 17:49 682
1975 оны 12 сард Гурвантэс сумын малчин Гэндэндоржийнд түүний эхнэр Бүдийн ах Жаалхүү гуай отроор явж байгаад очиж хоножээ. Гэтэл шөнө хоттой хонь руу нь ирвэс дайрч Жаалхүү гуай түүнийг буудсан боловч оноогүй ч ирвэс эргэн дайрч гэр дээр нь үсрэн гарч ирээд тооноор нь өнгийжээ. Сандарсан хүмүүс хутга, буугаар өөдөөс нь чичсэн ч ирвэс шууд зөрөн тооноор нь орж иржээ. Тэгээд гэрийн хойгуур унтаж байсан 4-5 настай хүүгийн ( тэр хүү хожим нь сумын Газрын даамал асан Энхдалай байжээ) хавиар үнэрлэснээ эргээд Бүд гуай руу дайрч дээлийнх нь энгэрийг хүү татан доош буужээ. Бүд гуай тэр үед жирэмсэн байсан гэдэг. Сандарсан ээж хүүгээ шүүрч аваад гэрийн баруун талаар хаалга руу гүйтэл ирвэс араас нь дахин дайрахад нь сумгүй болсон Жаалхүү гуай бууныхаа бөгсөөр цохитол буу нь хугарч Жаалхүү гуай нүцгэн гараараа ирвэсийг овоодож аваад дарчихжээ. Гэвч ирвэсийн хүзүү, овооний арьс их уян сул байдаг учир эргэн Жаалхүү гуайн хоёр шууг ээлжлэн хазаж энэ хооронд нь Жаалхүү гуай бүр мордож аваад толгойг нь доош нь дараад Бүд гуайг эргүүлэн дуудаж наад хутгаараа миний борвин доогуур суга руу нь бүл гэжээ. Бүд гуай хутгаараа бүлж Жаалхүү гуай хутгаа битгий сугал бүлсэн чигээрээ дотор нь хутгаа эргүүл гэж зааж байж ирвэсийг бүрмөсөн унагаж авсан гэдэг билээ. Энэ талаар 2008 оны орчим Тост-Тосон бумбын нуруунд Ирвэс судлан хамгаалах төв дээр судлаач, талийгаач Т. Лхагвасүмбэрэлийн тухай Английн BBC телевизтэй баримтат кино хийж явахдаа Гурвантэс суман дээр Жаалхүү гуайтай уулзаж бичлэгийг нь хийж байлаа. Энэ удаа их эрдэмтэн А. Болд багшийнхаа Тэмдэглэлийн дэвтрээс энэ талаар уншаад урьд сонссоноо сийрүүллээ.

Х.Түмэндэлгэрскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна