ЗАР
Мах сүүний үйлдвэр эрчимтэй хөгжиж орон нутаг бүс нутагтаа эдийн засгийн үр өгөөжөө өгч нэр хүнд нь өссөөр байна.
Баяннуурын махны үйлдвэрийн үйлдвэрлэл асар богино хугацаанд явагддаг ажил буцалсан газар аж. Малыг төхөөрөх, арьсыг нь автоматаар хуулах, гэдэс дотрыг нь гаргаж тусгай хэсэг рүү зөөвөрлөх, гулууз эвдэх, мах шулах гэээд дамжлага бүр дээр хариуцсан ажилтантай.
Булчирхайг нь түүж, яс, махаар нь жижиглэх, ангилах, цул мах хаа гуяар нь ялгах, эвдэх, шулах, хайрцаглах, хаяг шошго наах гээд л нэлээн хэсэг дамжлагын дараа гологдол байгаа эсэх чанарыг шалгаж эцсийн бүтээгдэхүүн болгож сүлжээ дэлгүүрүүд, гадны 80 гаруй оронд түгээдэг байна. Төв ази, Зүүн өмнөд ази, Хонконг руу мах экспортлодог.Ажилчдын хувцас маш цэвэрхэн цус шүүсны бохир зүйл огт харагдахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахидаг болох нь илт. Маханд бохир оруулахгүй байх үүднээс бээлий, амны хаалт, тусгай гутал хувцас өмсөнө. Ажилчиддаа байгууллагын зүгээс байр хоолоор хангадаг. Ихэнх ажилчид эндээ суурьшиж ажилладаг гэнэ. Мах шулагч, эвдэгч нь өндөр цалинтай.Мах шулагч нь хормын төдийд малын яс, махыг нэг нэгээр нь салгах нь ажилдаа үнэхээр гаршсан төдийгүй харахад гайхмаар.Өвөрмонголд малын бэлчээр хомс учир малыг хашиж, суурин фермерийг их хөгжүүлж байна. Энэ компани л гэхэд хажуудаа хонь, хурга үржүүлэх сууринтай. Манайхны сүүл томтой хонины хажууд махны чиглэлийн хонь нь жижигхэн годон сүүлтэй ч бие нь өсгөлүүн. Манайхан хонь ямаагаа нас бие гүйцээж хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл урагшаа 3 сартайд нь зах зээлд гаргадаг. Гэхдээ махны чиглэлийн хурга нь харахад нас бие гүйцсэн хонь шахуу том биетэй, 180 хоногт л 30 кг болдог байна.
Мах нь амт чанар сайтай, хонины үнэр багатай, шинэ соргог, хальс өөх багатай тул захиалагч маш олонтой, эрэлт ихтэй. Борлуулалт нь жил бүр 30%-иар өсөж байгаа гэнэ.
Энэ үйлдвэр бүс нутагтаа хонины ААхуй, хурганы бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн стандартыг бий болгох суурийг тавьсан.Мах, сүүний чиглэлээр хонио өсгөдөг. Хонио хэрхэн эрүүл өсгөж, фермерийн аж ахуйгаас хэрэглэгчдэд хүргэх вэ? гэдэгт маш их анхаарал хандуулж ажилладаг. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр сахидаг.Малын тэжээл ургамлаа өөрсдөө тариалж, тэжээлийг маш нарийн тааруулдаг.
Хамгийн гол нь малын өвчинг маш нарийн хянадаг байна.Энд дэлгэн тавьсан зүйлс бол тус компаниас зах зээлд гаргаж байгаа нэрийн бүтээгдэхүүнүүд.Сүү, сүүн бүтээгдэхүүн нь амттайгаас гадна сав баглаа боодол сайтай. Хөрш улс маань тэр дундаа Баяннуур аймаг газар тариалан, ХАА-ын салбараа түлхүү хөгжүүлж дэлхийд тэргүүлсэн эко бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Ялангуяа мах сүүний үйлдвэр эрчимтэй хөгжиж орон нутаг бүс нутагтаа эдийн засгийн үр өгөөжөө өгч нэр хүнд нь өссөөр байна.