📅

Monmilk сүүний үйлдвэр малчдын гар дээрээс өдөр бүр 1200 тн сүү авч үйлдвэрлэлээ явуулдаг

🕔 2018/08/24 18:46 291

Сүүний үйлдвэр

Өвөрмонголд үйлдвэрүүд их хөгжиж байна. Нүүдлийн уламжлалт соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа нь нүднээ илхэн. Малчид үйлдвэрлэгчид хэрхэн хоршиж нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрсдийн улсдаа төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйцээр ажиллаж байгааг үлгэр жишээ үзүүлж байна. Үүний нэгээхэн жишээ бол Моnmilk сүүний үйлдвэр. 2003 онд байгуулагдахдаа 5 тэрбум юаны өртөгөөр боссон гэх. Үхэр тэжээдэг малчин айлуудаас сүүгээ гэрээгээр авдаг. Сүүгээ малчдын гар дээрээс авсан даруйдаа 2 цагийн дотор тээвэрлэж авчирч шууд лабораторийн шинжилгээнд оруулдаг байна. Өдөрт 1200 тн сүү авдаг бөгөөдхурааж авсан сүүний дээжээс 106 төрлийн шалгалт, хяналт хийж байж үйлдвэрлэлд оруулж савладаг тухай тус үйлдвэрийн дарга танилцууллаа. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь бүрэн автомат учир хүний гар ажиллагааг бүрэн халжээ. Үйлдвэрийн байр асар том. Үйлдвэрлэлийн явц, шат дамжлага бүрийг шилэн хоргоны цаанаас үзэж сонирхов. Бүхий л ажиллагаа автоматаар, нэгэн жигдийн хурдаар тасралтгүй ажиллах техникүүд 1 секунд тутамд 6-7 хайрцаг сүү үйлдвэрлэн савлах аж. Савлагааны хэсэгт л хүний оролцоо байдаг. Сүүний үйлдвэр нийт 306 ажилтантай.

Өдөрт 1,200,000 тонн үхрийн сүү хуримтлуулдаг. Тус улсынхаа хамгийн өндөр зэрэглэлийн нэг номерын сүү хэмээн Сүүний үйлдвэрийн дарга танилцууллаа. Сүүний үйлдвэр 8 салбар сүлжээ дэлгүүрүүдтэй. Монголд тэр дундаа Улаанбаатарт бас зарж борлуулдаг. Гадаадын улс орнуудад сүүний борлуулалтын салбараа ч нээсэн.Өдрөөс өдөрт сүүн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж улам баяжуулсаар, үйлдвэрлэлээ тэлсээр байгаа. 2003 оноос хойш сансрын нисэгчдийн хүнсний хэрэгцээнд сүүгээ нийлүүлж байгаа гэнэ. Мөн Өвөр Монгол, Хятад улсын тамирчдыг тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцход нь үргэлж дэмжиж хамтарч ажилладаг юм байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд салбар бүрт дэмжлэг үзүүлж ажилладаг тухай ярьж байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна