ЗАР
Баяннуур аймаг Бор тохойн гурилаараа алдартай

Баяннуур хот 300 гаруй гурил боловсруулах үйлдвэртэй. Жилд дунджаар 1 сая орчим тонн улаан буудайг боловсруулдаг.
Жилд 80 гаруй тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай 30 гаруй гурилын компанитай гэнэ. Бидний очсон гурилын үйлдвэр Баяннуурын тэргүүний үйлдвэр юм.Энэ үйлдвэр Бортохойн гурилаараа алдартай. Сайн чанарын уураг, цавуулгын агууламж өндөртэй байдаг учраас Хятадын хүнсний мэргэжилтнүүд Таван зүйлийн чанар хангасан дээд зэргийн чанар сайтай улаан буудай гэж өргөмжилдөг ажээ.Энэ үйлдэр 2006 онд байгуулагдсан. ӨМӨЗОрны ядуурлыг бууруулах хөтөлбөрт хувь нэмрээ оруулж хүнсний аюулгүй байдлыг дээдэлж ажилладаг.Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутгийн тариачидаа дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлдэг тухай үйлдвэрийнхэн мэдээлэл өгч байв.

Тусгай мэргэжилтнүүд, судалгааны хүрээлэнтэй хамтран Бортохойн буудайн төрөл зүйлийг шинэчлэх төвийг байгуулж жил бүрийн хаврын тариалангийн чанар сайтай буудай тэр дундаа Бортохойн орон нутгийн онцлог бүхий буудайг сонгон тариалдаг. Буудайг уг үндэснээс нь сортыг нь сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж ажилладаг. Мөн Олон улсын гурил үйлдвэрлэх жишиг стандартыг нэвтрүүлж энэ салбартаа олон анхдагч зүйлийг санаачилж бренд болгожээ.Бортохойн буудай өөрийн гэсэн онцлогтой.Улсдаа өндөр зэрэглэлтэй. Бортохойн гурил хятаддаа ч нэртэй.Учир нь газар хөрс, агаар энэ гурилын сайхан амтыг бий болгохын хамт буудай тарих маш нарийн уламжлалт арга ч энэ амтыг бий болгодог. Харин сүүлийн жилүүдэд буудайг уламжлалт нарийн аргаар тариалдаг хүн их цөөхөн болж байгаа нь бас бэрхшээл үүсгэж байгааг үйлдвэрийнхэн ярьж байна. Үүнээс үүдэн зөвхөн захиалгаар буудай тариалж гурилаа үйлдвэрлэх болжээ.