📅

Урад говийн улаан тэмээ Орхич тэмээний сүүний аж үйлдвэрийн суурин 1000 ингэний суурин болно

🕔 2018/08/30 18:25 1 712

Урад говийн улаан тэмээ Орхич тэмээний сүүний аж үйлдвэрийн суурин

Говийн улаан тэмээ нь Урад тал нутгийн ховор тэмээний нэг төрөл юм. Урад говийн улаан тэмээ орхич тэмээний сүүний үйлдвэрийг 2017 оны 8-р сард Тэнхлэг аж үйлдвэрийн компани байгуулжээ. Фермийн тэмээдээ тэжээх болон сүү саах тусгай хэсгүүдтэй. Тус Сүүний ферм нь одоогоор 400 тэмээтэй. 200 ингэ сааж 200 ботго өсгөж байна. Жилдээ 50тн сүү борлуулдаг. Сүүгээ тусгай саалтуураар саадаг учир ажиллагаа багатай байдаг байна. 15 ажилтантай. Тухайн газрынхаа малчдыг цалинжуулан авч ажиллуулдаг.Улсаас жил болгон тэмээ бүрт 2400 юань буюу монгол мөнгөөр тооцволесөн зуугаад мянган төгрөгийн нөхөн олговор олгохоос гадна малчдын ажил олгох асуудлыг шийдэж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж байна.

Тус ферм нь одоогийн байдлаар бэлчээрийн тэмээх хашиж сүүний чиглэлээр хөгжүүлэхээр туршиж байна. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэмээний сүү үйлдвэрлэх, сүүний сувиллын гэр байгуулж, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэх тоног төхрөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажээ.

Мөн ингэн тэмээг 1000-д хүргэж, жилдээ 400 тн сүү саадаг болохоор зорьж байгаа гэнэ. Тэмээний сүүний үйлдвэрийг хөгжүүлэн, Урд говийн улаан тэмээний бренд бий болгож, үүнийгээ дагаж аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний сүүний хот байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

1000 ингэний саалийн суурин болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Б. Хосбилэг.

“Урад говийн улаан тэмээ” нийгэмлэгийн тэргүүн

“Урад говийн улаан тэмээ” нийгэмлэгийг байгуулаад тэмээн соёлыг түгээж, тэмээгээ өмгөн үржүүлэхэд анхааран ажиллаж байна. Өвөр Монгол оронд бол Альшаа, Баяннуур аймаг тэмээ цөөнтэй. Харин Урадын хойд хошуу 5 түмэн тэмээтэй. Хойд хошуу тэмээний нутаг л даа. Энэ нутаг усаа түшиглээд Урад говийн улаан тэмээгээ 10 түмэн тэмээ болгож өсгөж, үржүүлэх боломж дүүрэн байдаг. Сүүлийн жилүүдэд тэмээний ашиг шимийн талаар их ярих боллоо. Тэмээний тавхайг эрдэмтэд их судалж олон зүйлийн ашиг шимийг нь нээж байна. Ингэний сүү бол бөөр, элэг, сахарын өвчинд маш сайн үр нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан нотлоод гаргачлаа. Иймээс хүмүүсийн эрэлт хэрэгцээ ч үүнийг дагаад их байна.Ингэний сүүний хэрэглээ цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа.

Манай Ингэний сүү саалийн ферм байгуулагдаад 1 жилийн нүүрийг үзэж байна.Өнгөрсөн жилийн 8 сараас бүтээн байгуулалт хийсэн. Одоогийн байдлаар 200 ингэ сааж байна. Энэ намраас 500 ингэ саах суурин шинээр ашиглалтанд орох гэж байна. Өдөрт 1 ингэнээс 500-700 гр сүү саадаг. Одоохондоо туршилтын байдлаар ажиллаж байна. Тэмээг хашаанд хашиж сүү саалийг нь боловсруулж байсан туршлага байхгүй ч бидний ажил их урагштай, үр дүнтэй байгаа. Өдөрт 1тн сүү сааж саалийн үйлдвэр чиглэлээр ажиллах зорилготой. 1000 ингэний саалийн суурин болгохоор төлөвлөн ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна