📅

Цагаан сарын онлайн цэнгүүн нээлтээ хийлээ

🕔 2021/02/05 21:27 179

ХТРТ-ийн 2021 оны цагаан сарын онлайн цэнгүүн 2 дугаар сарын 4-ний орой нээлтээ хийлээ. Цэнгүүнд нэрт одууд хуран цугларч, үзэгчдийн нүдийг баясган сонорыг мялаалаа.
Цагаан сарын цэнгүүн, шинийн арван тавны цэнгүүн, тэргэл сарны баярын цэнгүүн, он дамнах цэнгүүн, онлайн цэнгүүн зэрэг нь ХТРТ-ийн онцлог таван цэнгүүн бөгөөд онлайн цэнгүүн нь интернетийн орон зайг ашигладгаараа залуу үеийнхэнд илүү таалагддаг юм.
2011 онд анхны онлайн цэнгүүнийг зохион байгуулж байсан бол өдгөө арав дахь удаагаа болж байна. Жил бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж олны талархал хүлээсээр иржээ. Энэ оны байдлаар тайз засалд шинэ технологи нэвтрүүлж, 270 градусын дугуй хэлбэртэй тайз үзэгчдэд тухайн газар дээр нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна