📅

1-р багийн ахмадуудын "Ахмадын алдар" дуун цэнгүүн өргөн дэлгэр болж шилдэг ахмадуудаа алдаршуулав.

🕔 2018/09/30 21:56 1 068
Даланзадгад сумын Баруун сайханы 1-р багийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх "Ахмадын алдар" дуун цэнгүүн өргөн дэлгэр боллоо. Ахмадуудаа баярлуулах энэхүү буянтай сайхан үйл ажиллагааг тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч В.Мѳнхбат, Б.Мѳнхбат нар хамтран зохион байгуулсан юм.

Ахмадын баяраар Х.Нүрзэд, Г.Лхагва, Д.Сумъяа,Ц.Цолмон, П.Мѳнхчулуун, Б.Буджав нарын ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэн, ажил үйлс, алдар гавъяаг нь мѳнхлѳн алдаршуулсан юм.

1-р багийнхаа шилдэг ахмадуудаа тодруулж ИТХ-ын шагналаар шагнаж урамшууллаа.Мѳн МГБССН-ийн Ѳмнѳговь дахь салбараас Ачлал буянтай ээжүүдээ тодруулан шагнав.Ахмадын баярт хүрэлцэн ирсэн бүх ахмадууддаа дээлийн торго, сүү, эко цайны сав бүхий гарын бэлэг гардууллаа.Дуу бүжгийн тэмцээндээ ахмад бүжигчид ач холбогдол ѳгч бэлтгэл сайтай оролцож байна.Мэргэжлийн шүүгчид тэмцээнийг шүүж бүжгийн аваргаа тодруулах юм.

Ийнхүү 1-р багийн 200 гаруй ахмадууд хуран чуулж ахмадын баяраа дуу хуур дүүрэн бүжиглэн цэнгэж, дуучид уран бүтээлчид ая дуугаа ѳргѳн, нэгэн ѳдрийг хурлын тѳлѳѳлѳгч,багийн удирдлагуудын хамтаар буянтай буурлууд, ахмадууд маань сэтгэл дүүрэн ѳргѳн дэлгэр сайхан баярлаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна