📅

Баруун сайханчуудын "Баярын мишээл" шинэ жилийн баяр боллоо

🕔 2018/12/26 19:37 694

Баруунсайханы 1 дүгээр багийн "Баярын мишээл" шинэ жилийн цэнгүүн болж багийн иргэдийн хамтаар баяраа тэмдэглэлээ.Баярын цэнгүүнд шилдэгүүдээ тодруулж, ѳвлийн ѳвгѳн бэлэг хүртээж, дуу хуур, бүжиг наадам дүүрэн баяр боллоо.

Баярын цэнгүүнд 400 гаруй Баруун сайханчууд хүрэлцэн ирсэн бѳгѳѳд зохион байгуулагчдаас азын сугалаа явуулж аз, од нь гийсэн азтангуудаа тодрууллаа. Энэ үеэр 6 супер азтан тодорч Манжуур, Итгэлт хамба, Бугат, Ордос хотоор аялах эрхийн бичгийн эзэд боллоо.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ,  Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын Дарга Ц.Бат-эрдэнэ, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч Р.Бөхбат, 4-р сургуулийн захирал Т.Отгонбаатар, 3-р сургуулийн захирал  Ж.Баярбаатар,  Ахмадын Зөвлөлийн дарга Г.Лхагва,  МГБССН-н Өмнөговь салбарын дарга Б.Эрдэнэцэцэг, Говь цамхаг ХХК захирал З.Мөнхбат нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож 1-р багийн иргэдтэйгээ баяраа ѳргѳн дэлгэр тэмдэглэлээ.


Ажил үйлсээрээ манлайлсан хүмүүсийг аймаг, орон нутгийн шагналаар шагнав.Баярын мишээлд хүрээлцэн ирсэн багийн бүх иргэдэд шинэ жилийн баярын бэлэг гардууллаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна