📅

Оны шилдэг эмэгтэй шалгаруулах "АЛУНГОО-2019" хүндэтгэлийн цэнгүүн боллоо

🕔 2019/12/20 08:22 568
Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зѳвлѳлѳѳс Оны шилдэг эмэгтэй шалгаруулах "АЛУНГОО-2019" хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулж ажил үйлсээрээ амжилт гарган яваа говь нутгийн шилдэг бүсгүйчүүдээ алдаршууллаа.
Ѳмнѳговь аймгийнхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан, орон нутгийн брэндийг бий болгож зах зээлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн зэрэг шалгуураар
"АЛУНГОО-2019" цомын эздийг тодрууллаа.
Цомын эздээр
1. Б.Халиун - Шатрын спортын мастер
2. А.Мянганбаяр - Политекник коллежийн хоол үйлдвэрлэлийн багш
3. Б.Амарцэнгэл - "Виктория" фитнесс клубын багш дасгалжуулагч
4. Д.Эрдэнэтогтох - Уулын спортын ОУ-ын хэмжээний мастер
5. Б.Отгонцэцэг - Өлзий урлан, гар урлалын мастер оёдолчин
6. Б.Ганцэцэг - "Өнөд өвлөх урлахуй"ХХК Гүйцэтгэх захирал
7. Ц.Оюунцэцэг - "Мөнх ногоон хүлэмж"ХХК Захирал
8. Д.Түүвээ - "Говь гоо" агаарын иогийн багш дасгалжуулагч, "Говь гоо" брэндийг санаачлагч
9. С.Баасанхүү - Политехник коллежийн оёдлын багш тус тус шалгарлаа.

Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Батэрдэнэ говь нутгийн эмэгтэйчүүдээ алдаршуулан тодруулах энэхүү үйл ажиллагааг дэмжин санхүүжүүлжээ.


.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна