📅

Хуучин хорооллыг засан шинэчлэх ажилд оршин суугчид идэвхтэй оролцохыг уриалж байна

🕔 2020/12/21 20:41 278
ӨМӨЗО-нд хуучин хорооллыг засан сайжруулах төсөлд засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, оршин суугчид хуваарилан өгөх , зах зээлийн хуулиар хөрөнгө оруулалт татах зэрэг арга хэлбэрээр засан шинэчлэх хөрөнгийг босгож байна. “Ашиг хүртсэн нь мөнгө гаргах ” зарчмын дагуу хотын иргэдийг шууд мөнгө нийлүүлэх буюу олон нийтийн хуримтлалын мөнгөөр цахилгаан шат суурилуулах гэх мэтээр хөрөнгө мөнгө болон хөдөлмөр хүчээрээ засан шинэчлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хот суурингийн хуучин хорооллыг засан шинэчлэх гол санхүүгийн үүсвэр нь засгийн газрын дэмжлэг, оршин суугчдын оролцоо, нийгмийн хөрөнгө оруулалтад тулгуурлаж байна.
2019-2020 онд эдийн засгийн 3 тэрбум 97 сая юанийн хөрөнгөөр хотын иргэдийн аюулгүйн болон амьдралын үндсэн шаардлагыг хангах зорилгоор ус цахилгаан халаалтын шугам, галаас урьдчилан сэргийлэх, ахуйн хог хаягдлын ангилал, дээвэр хананы бэхлэлт зэрэгт засвар оруулж, нийгэм болон иргэдийн оролцоо идэвхтэй байгаа хорооллын иргэдийн амьдралыг илүү тохитой нөхцөлөөр хангахын тулд цахилгаан шат болон бие чийрэгжүүлэх төхөөрөмж суурилуулах, хүүхэд болон өндөр настны үйлчилгээний байгууламж байгуулах талаар түлхүү анхаарал тавин ажилласан байна .

(Эх сурвалж: синьхуа агентлаг)скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна