ЗАР
13 дугаар орон сууцны дулааны шугамыг засварлаж байна

Даланзадгадын орон сууцнууд СӨХ-гүй тул орон сууцны засвар үйлчилгээ хариуцах эзэнгүйдэж, оршин суугчдад хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаагийн нэг жишээ энэ юм.
Даланзадгад сумын хуучны орон сууцнуудын дулааны шугам сүлжээ элэгдэлд орж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон. 13 дугаар сууцны шугам сүлжээг солих 30 сая төгрөгийн тендер зарлагдсан ч сонгуулийн дуулианаар ажил хийгдэхгүй цалгардсаар өвөлтэй золгожээ. Өнгөрсөн жил 18 дугаар сууцны дулааны шугамыг иж бүрэн сольсон ч одоогийн байдлаар тал хувь нь халахгүй байгаа гэнэ. Иймээс бүтээн байгуулалтын ажлыг "буух эзэнтэй буцах хаягтай" мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэх нь чухал гэдгийг өмнөх ажлуудын үр дүн харуулсаар байна.
Иргэдийнхээ төлөө шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгч Ч.Отгонбаяр, Ц.Бадамцэрэн нарт 13 дугаар орон сууцны оршин суугчид талархлаа илэрхийллээ.