📅

Энэ онд Хөххотын 93 хуучин гэр хорооллыг шинэчлэн янзалж 100 лифт ажиллуулна

🕔 2020/07/15 13:24 595
Энэ онд Хөххотын 93 хуучин гэр хорооллыг шинэчлэн янзалж 100 лифт суурилуулахаар байгааг Хөххотын орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын газраас мэдэгдлээ.
Тодруулбал: Хөххотын шинэ хот дүүрэгт 48 гэр хорооллын 1 сая 330.4 мянган квадрат талбайд энэ оны 6 сарын сүүлчээр аль аж ахуйн нэгж хамтран ажиллах нь товлогдоно. Хотон дүүрэгт 2 гэр хорооллын 147 мянган квадрат, Юй чуань дүүрэгт 6 гэр хороололын 333.8 мянган квадрат, Сайхан дүүрэгт 18 гэр хороолол, 383 мянган квадрат талбай хамрагдаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 8 гэр хорооллын барилгын ажил эхлээд байна.
Хөххотын хуучин гэр хороололд мөн энэ онд нэмж 100 лифт суурилуулна. Тус тус Шинэ хот дүүрэгт 10, Хотон дүүрэгт 16, Юй чуань дүүрэгт 22, Сайхан дүүрэгт 52-аар төлөвлөж эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа юм байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна