ЗАР
Үханьчууд аюулгүй болов
6-р сарын 1-нд, КОВИД-19-ийн Хятад улс дахь халдварын "голомт" гэгдсэн Үхань хотын 10 саяар тоологдох нийт оршин суугчдад нуклейн хүчлийн шинжилгээ хийж дуусгасан бол шинжилгээний дүнгийн дагуу халдварын тохиолдол илрээгүй бөгөөд халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол, тэдэнтэй ойрын хавьталтай 1174 хүнийг тусгаарлажээ. Коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа үүсэх эрсдэлд үнэлгээ хийх, хотын оршин суугчдын эрүүл мэндэд хариуцлагатай хандах зорилготой энэхүү нийт иргэдийг хамарсан шинжилгээг 5-р сарын дундуур эхлүүлжээ.Тэгэхээр шинжилгээний дүн, халдварын эрсдэлийн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн орлогч захирал, Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн мэргэжилтэн Фэн Зижянь, "Үхань хотын иргэд, оршин суугчдын хувьд шинжилгээний дүн маш маш чухал. Тэгээд ч нааштай дүн гарсан. Тус хотод коронавирусийн халдвар дамжих зам сувгийг үндсэндээ таслан зогсоосон, дахин дэгдэх эрсдэл нь бусад бүс нутагтай ижил түвшин буюу маш дор түвшинд хүрсэн гэдгийг шинжилгээний дүн тайлангаас харж болно" гэжээ.
Академич Ли Ланьжуань ч адилхан байр суурьтай байна. Тэрээр, "шинжилгээгээр дунджаар 100 мянган хүн тутамд 3 тохиолдол илэрч буй нь маш бага харьцал бөгөөд халдварын шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийг илрүүлж тусгаарласан бөгөөд эдгээр шинж тэмдэггүй өвчтөнүүдтэй ойрын хавьталтай гэж үзсэн хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан нь тахал дахин дэгдэх эрсдэлийг бүр ч багасгасан. 6-р сарын 1-нд, Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх төв крантны ус, бохирын шугам, авто буудал, дэлгүүр, гуанз, цэцэрлэгт хүрээлэн, гэрийн тэжээвэр амьтнаас дээж авч шинжилгээ хийсний дүнд бүгд сөрөг гарсан. Тиймээс Үхань хот аюулгүй, Үхань хотоос ирсэн иргэд аюулгүй гэдгийг бүрэн гэрчилж байна" гэжээ.
/эх сурвалж :CRI/