📅

Өмнөговь аймгийн Засаг даргын Ахлах зөвлөхөөр Ц.Баярсайхан ажиллана

🕔 2020/11/23 20:43 355
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Ахлах зѳвлѳхѳѳрѳѳ Цэвэлмаагийн Баярсайханыг ажиллуулахаар болжээ.
Ц.Баярсайхан нь Эдийн засагч мэргэжилтэй, ажил амьдралын гараагаа тѳрѳлх говь нутгаасаа эхлүүлж 1986-1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан.

Ц.Баярсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2004-2008, 2008-2012 онд Ѳмнѳговьчуудынхаа итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдож улмаар 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч юм.

2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан.
2016-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажилласан Ѳмнѳговьчуудын бахархал болсон тѳрийн түшээ, тѳр нийгмийн зүтгэлтэн юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна