📅

Эзнээчүүд Баянбогдоо тахилаа

🕔 2020/07/14 12:37 453
ӨМ-ын Алшаа аймгийн Эзнээ хошууны хошуу овоо болох Баянбогдын тахилгын ёслол 7 сарын 12-ы өдөр утга төгөлдөр болж, нам засгийн төлөөлөл, нутгийн зон олон, наадамчид хур бороо элбэг, төр улсын тогтуун, түмэн олны эрүүл сайхан, аливаа бүхний бүтэмжтэй байхыг даатгасан байна.
Баянбогд овоо нь Эзнээ хошууны төв Далайхөв суурингаас баруун зүгт 100 гаруй километр зайтай байж, овооны ар хормойгоос Хятадын сансрын нисэх онгоц ар араасаа амжилттай хөөрөн, Хятадын ард иргэдийн олон үеийн сансарт дүүлэх хүслийг тэргэлшүүлсэн билээ.
Энэ овооны түүхэн улбааг цухас дурдвал нийтийн он тооллын 1226 онд Чингис хаан баруун Шиа улсыг дайлаар мордох замдаа Баянбогд уулаар дөрвөнтөө өнгөрөх зуур энд буудаллан амарч байсан түүхтэй гэдэг. Тэнгэр тэтгэгчийн гучин хоёр он буюу он тооллын 1767 онд Эзнээ хошууны Торгоод хошууны дөрөвдүгээр ноён Ванжилцэрэн Баянбогд овоо босгохоор тогтжээ.
/Совин/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна