📅

Таван эгшигт хѳгжмийг шинээр бүтээж соёлын ѳвийг сэргээлээ

🕔 2020/08/25 16:59 505
Говь нутгийнхаа соёлын ѳвийг сэргээн уламжлуулах зорилгоор Таван хошуу малаа бэлгэдсэн 5 эгшигт хѳгжмийг Ѳмнѳговь аймгийн ЗДТГ, ХЖТ-аас захиалан хийлгүүлжээ. Ѳмнѳговь аймгийн уугуул П.Байгальжав захиралтай Эгшиглэн магнай ХХК хѳгжмийг урлан бүтээж ХЖТ-ын уран бүтээлчдэд хүлээлгэн ѳглѳѳ.
Хѳгжмийн дээд хэсэгт тэмээ, морь, үхэр, хонь, ямааг урлан хийсэн энэхүү хѳгжмийг анх Манлай сумын харьяат, уран гарт хѳгжим урлаач Г. Дэчин 1968 онд зохиож, ур ухаанаа шингээн хийж байжээ. Түүнчлэн эдгээр хѳгжмүүдийг аймгийнхаа уран бүтээлчдээр тоглуулж Монголын Залуучууд Оюутны наадамд оролцон "Говийн ѳглѳѳ" үндэсний хѳгжмийг аялгуулан тоглож Алтан медаль хүртсэн түүхтэй.
Олон жилийн дараа сэргээн бүтээгдсэн 5 эгшигт хѳгжим ХЖТ-ын тайзнаа мѳнхѳд эншиглэж олон сайхан уран бүтээлийг үзэгч олондоо ѳргѳн барих биз ээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна