📅

Соёлын үнэт ѳвийг 100 жилийн ойгоор нь дахин сэргээн босгожээ

🕔 2019/11/19 18:02 727
Ханбогд сумын Цагаан толгойн хийдэд 100 жилийн дараа бүтээгдсэн Намтар дуулах дацан-Задгай театр нээлтээ хийлээ. Соёлын ѳвийн үнэт бүтээлийг Ханбогд сумын тѳр нийгмийн зүтгэлтэн Д.Буянтогтох ѳглѳгийн эздийн сэтгэлийн дэмээр ийнхүү сэргээн босгож дахин бүтээжээ.
Одоогоос 100 жилийн ѳмнѳ 1919 онд энэхүү газарт Намтар дуулах дацан буюу Задгай театр баригдаж Равжаа хутагтын Саран хѳхѳѳ намтарыг 16 хоног тоглож байжээ.
Устаж үгүй болсон соёлын ѳвийг 100 жилийн ойгоор нь дахин сэргээж ариун дагшин энэхүү газрын дуу хуур дахин хѳглѳгдлѳѳ.
Эрт цагийн авшиг ерѳѳлтэй энэхүү задгай театрт эдүгээ цагийн урлаг соёлын бүхий л үйл ажиллагаанууд байгалийн үзэмж дунд болж байх юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна