📅

Залуус тѳсѳл хэрэгжүүлэх эрхийн бичгээр шагнагдав

🕔 2020/08/13 14:20 542
Нэг залуу нэг санаачлага уриан дор “Залуучуудын хагжлийг дэмжих сарын аян”-ыг албан ёсоор эхлүүллээ. Залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хагжлийг дэмжих сарын аян”-ны нээлтийн үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Соёл спортын цогцолборын Ёл кино танхимд боллоо. Өмнөговь аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй тус аян наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хооронд явагдах юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Даланзадгад хотын засаг дарга Т. Алтансүх оролцон үг хэлснээр эхэлж, залуучуудад самбар тараан тус бүрийн уриалга санаачлагыг хүлээн авсан юм. Мөн олон уран бүтээлчид ая дуугаа өргөж, залуучуудын дунд АХА тэмцээн зохиож эхний гурван байранд шагнал гардуулснаар өндөрлѳлөө.
Нээлтэнд Даланзадгад хотын 5,6-р багийн залуус идэвхи санаачлагатай зохион байгуулалттай оролцсон тул Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг баг тус бүрт нэг сая төгрөгний Төсөл хэрэгжүүлэх эрхийн бичгээр шагнасан юм.
Сарын аяны хүрээнд 1000 залууг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана. Залуусын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа юм байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна