📅

Монгол уламжлалт анагаах ухаан ид шидээ гайхууллаа

🕔 2020/03/13 14:49 364
ӨМӨЗО-ны COVID 19-ийн халдварыг сэргийлэн удирдах комиссын хэвлэлийн бага хуралд уг комиссын монгол хятад анагаах ухааны эмчилгээний мэргэжилтнүүдийн багийн орлогч дараа, ӨМ-ын олон улсын Монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэлэхдээ, анагаахын ажиглалтаар дамжаад COVID 19-ийн халдвар авсан өвчний тохиолдолд Монгол эм нь маш түргэнээр өвчний шинж тэмдгийг арилгаж, дархлааг сайжруулахад маш сайн үйлдэл гаргасан гэдэг нь бодит үйл явдлаар тогтоогджээ.
Тунляо хотод бүртгэгдсэн 7 тохиолдол болон Бугат хотод бүртгэгдсэн 2 тохиолдолд Монгол, Европ эм уялдуулан хэрэглэснээр богино хугацаанд илааршсан байна. Мөн COVID 19-ийн халдвар авсан байх магадлалтай 8 сэжигтэй тохиолдол нь ч Монгол анагаахын эмчилгээг хийснээр бүгд бүрэн эрүүлжиж хэвдээ орсон байна. Энэ нь гормоны төрлийн эм бэлдмэл болон нян дарагчийн сөрөг нөлөөнөөс зайлсхийж чаджээ.

Халдварын үед ХКН-ын ӨМӨЗО-ны бүх шатны хороо, засгийн газар болон хижгийг сэргийлэн эзэмдэх ажлын комиссоос Монгол уламжлалт анагаах ухааныг маш ихэд хүндэтгэн үзэж, ӨМӨЗО-ны эрүүл хамгаалал, эрүүл мэндийн зөвлөлөөс COVID 19-ийн халдварыг Монгол уламжлалт эмчилгээгээр урьдчилан сэргийлэх болон эмчилж анагаах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласнаас ӨМӨЗО-д бүртгэгдсэн өвчний тохиолдол бүрт монгол уламжлалт анагаах ухаан давуу байдлаа үзүүлж, олон түмэнд үр өгөөжөө хүртээжээ.

ӨМҮИС-ийн харъя эмнэлэг нь 1-р сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Тунляо хотын анхны халдвар авсан тохиолдол нь ӨМӨЗО-ны эрүүл хамгаалал, эрүүл мэндийн зөвлөлийн гаргасан хөтөлбөрийн дагуу Монгол эм уулгасанд 2 цагийн дараа өвчтөний биеийн халуун алгуур буурч, амьсгалын бэрхшээл, тамирдах зэрэг шинж тэмдэг арилж, зовуур нь багассан маш сайн эмчилгээний үр дүнг олсон гэдгийг мэдэгдсэн байна.

COVID 19-ийн халдварыг сэргийлэн удирдах комиссын Монгол, Хятад анагаах ухааны эмчилгээний мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга, ӨМӨЗО-ны Хятад эмнэлгийн хорооны орлогч дарга Сүхээ хэлэхдээ, Өвөр монголын хэмжээнд COVID 19-ийн халдвар авсан 74 өвчтөнд Монгол Европ, Хятад Европ эмчилгээг уялдуулснаар Монгол Хятад уламжлалт анагаах ухааны COVID 19-ийн эсрэг эмчилгээний чадамж нь 98.7%-д хүрсэн гэжээ.

/Эх сурвалж: иргэд сайт/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна