📅

1000 гаруй хүн нэг дор цугларч байгалийн үнэт чулууг хууль бусаар олборложээ

🕔 2020/02/13 18:28 684
Гурвантэс сумын нутаг Гүн гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нутгийн болон бусад аймгийн иргэд ирж, хууль бусаар байгалийн улаан чулууг олборлож эхэлсэн байна. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар 100 гаруй автомашин, 200 гаруй мотоциклтой, 1000 гаруй хүн нэг дор цугларч, байгалийн үнэт чулууг хууль бусаар олборлож байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Үнэт чулууг ийнхүү их хэмжээгээр олборлох нь аймаг, орон нутаг төдийгүй улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл болдог байна. Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр шинэ төрлийн гоц халдварт өвчин, коронавируссийн халдвараас иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, уртасгасан цагаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа энэ үед иргэд нэг дор олноор цугларч, хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хуулийг зөрчсөн, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр аймгийн ЗДТГ, Өмнөд бүсийн төв Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Гурвантэс сумын ЗДТГ, Цагдаагийн тасагтай хамтран эдгээр иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу шалгаж эхлээд байна.
Монгол улсын Эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд зааснаар “Байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг зөвшөөрөлгүйгээр олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан, газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хуулийн дагуу шийтгэл оногдуулах” юм байна. Иймд эдгээр иргэдийг хууль зөрчсөн үйлдлээ зогсоож, бусдыг уруу татахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цаашид шинэ төрлийн гоц халдварт өвчин коронавирусийн халдвараас иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эх нутгийнхаа байгаль орчныг хамгаалах санал санаачлагыг иргэн бүр дэмжиж, Цагдаа, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна гэлээ.


Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна