📅

"ТАВАНТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

🕔 2020/05/23 18:51 538

Монгол Улсын засгийн Газар, МҮХАҮТ хамтран нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх арга хэмжээг цахимаар зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн уул уурхайн салбарын ууган компани Тавантолгой ХК нь тухайн жилийн орлого, улс орон нутгийн төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээгээр ийнхүү шалгарч ТОП-100 ААН-ийн нэгээр тодорлоо. Ууган уурхай Тавантолгой ХК 2019 онд техник шинэчлэл хийж, шинэ суурьшлын бүсийн эхлэлийг тавьж, ажилчдын цалингаа нэмж, аймгийнхаа ѳрх бүрт 3тн нүүрс олгож, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийхийн зэрэгцээ аймаг орон нутаг, улс эх орныхоо хѳгжил, эдийн засагт жинтэй хувь нэмэрээ оруулан цаг зуурын бэрхшээлийг сөрөн амжилт, ололтоор дүүрэн ажиллажээ.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна