📅

"Тавантолгой" ХК "Нутгийн илч" хѳтѳлбѳрийг амжилттай хэрэгжүүллээ

🕔 2019/12/10 16:29 526
Өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдөр орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгох шийдвэрийг гаргасан билээ.
Уг шийдвэрийн дагуу Тавантолгой ХК-аас аймгийнхаа өрх бүрт 3 тонн нүүрсний талоныг олгож 15 сумын 22500 өрхѳд олгож дууссан байна.
Ѳмнѳговь аймгийн ѳрх бүрт нүүрс олгох "Нутгийн илч" хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж ажиллалаа. Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж авцгаасан байна. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд талоноо зарж борлуулж, ахан дүүсдээ бэлэглэсэн бөгөөд амьжиргаанд нь бодит хөрөнгө оруулалт болж чаджээ. Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд 3 тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй юм. Тавантолгой ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил 3 тонн нүүрс үнэ төлбөргүй олгож, нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулж байгаад иргэд баяртай байна.
Өмнөговийн ууган уурхай Тавантолгой ХК нь сүүлийн арван жилд улс, орон нутгийн төсөвт 830.2 тэрбум төгрөгийн татвар төлж буй Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг юм.
Ийнхүү "Нутгийн илч" хѳтѳлбѳр Ѳмнѳговь аймагт амжилттай хэрэгжиж айл ѳрхүүд дулаан тавтай ѳвѳлжиж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна