📅

Илч дулааныг түгээгч Их говийн уурхай

🕔 2019/10/29 22:38 963

Монгол улсын нүүрсний салбарын ууган уурхайнуудын нэг Өмнөговь нутгаараа овоглосон Тавантолгой ХК нь 1966 оноос хойш жилээс жилд амжилт бүтээл, ашиг орлогоо арвижуулан ажиллаж байна. Монгол улсын Шилдэг татвар төлөгч, ТОП-100 аж ахуй нэгж Тавантолгой ХК-ийн сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын 830,2 тэрбум төгрөгөөр юу бүтээж болох вэ?

1. Буянт-Ухаа I, II хороолол шиг орон сууцны 8 хороолол барих боломжтой

2. 300 хүүхдийн багтаамжтай, 830 цэцэрлэг барих боломжтой

3. 1000 хүүхдийн багтаамжтай 166 сургууль байгуулах боломжтой

4. 150 ортой 83 төрөх эмнэлэг барих боломжтой

5. 533 километр хатуу хучилттай зам барих боломжтой

6. 2500 төрийн албан хаагчийн 40 жилийн цалинг олгох боломжтой

Үүнээс Өмнөговь аймагт 423,4 тэрбум төгрөгийг ногдол ашиг байдлаар олгосон юм. Дээрх тооцооллоос дүгнэхэд Монголын тэр дундаа Өмнөговийн ард түмэн Тавантолгой компанийн үр ашгийг шууд болон шууд бусаар хүртсээр ирсэн байна. Тавантолгой ХК-ийн бодлогын тулгуур зарчим нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчин, нийгмийн хариуцлага юм.

Монгол улсад дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дагаж мөрддөг төдийгүй “OHSAS 18001-2007” Олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Орон нутгийн өмчийн оролцоотой компани тул эх нутагтаа “хоноцын сэтгэл” гаргадаггүй хамт олон.

Хүрээлэн буй орчин, амьтан, ургамлын системийг хамгаалахад анхаарч ажилладаг. 2014 оноос эхлэн Байгаль орчны аудит хийлгэж, хөтөлбөрийн биелэлт
90,4 хувьтай гарчээ. Зэрлэг амьтдын ундаалах усыг таслахгүйн тулд малчин өрхүүдтэй хамтарч, булгийн эхийг хамгаалдаг. 2018 онд байгаль орчин эрүүл ахуйн чиглэлээр 400 сая төгрөгийг үр дүнтэй зарцуулсан бол энэ онд 300 сая төгрөг зарцуулахаар төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу уурхайн олборлолтын зардлаас 4-5 дахин хямд үнээр нүүрсээ борлуулдаг. Энэхүү хөнгөлөлтийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл жилд дунджаар 645 орчим сая төгрөг болох юм. Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдээс худалдан авалт хийх, оюутан сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг олон сайхан санал санаачилга 
гарган ажиллаж байна. Мөн Батмөнх Даян хааны мэндэлсний 555 жилийн ойг тохиолдуулан Монголын түүхч, эрдэмтэдтэй хамтран аудио сонсдог номыг хэвлэн гаргаж, үр хойчдоо баларшгүй түүхийн бодит үнэнийг таниулахад хувь нэмрээ оруулжээ.

Тавантолгой ХК 1995 оноос Монголын хөрөнгийн бирж дээр TTL нэрээр хувьцаа арилжаалж эхэлсэн түүхтэй. Тус компанийн хувьцааны ханш таван жилийн дотор 100 төгрөгнөөс эхлээд 1 сая 440 мянган төгрөг болтлоо өссөн нь хөрөнгийн зах зээлийн түүхэн үзүүлэлт болон үлджээ. Монгол, Америк, Австрали, Бразил, Солонгос, Япон, Франц, Чех, Англи, Орос, Тунис гээд л тив тивийн 23 орны иргэд аж ахуй нэгж Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигчнь болоод хувь хишгээ хүртэж байна.
Уурхайтай хаяа дэрлэн амьдарч, хөдөө хөхөрч, гадаа гандан, эх орныхоо нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа уурхайчдын хувьд эрүүл аюулгүй амьдрах орчин хамгаас чухал. Тэгвэл Тавантолгой уурхайг түшиглэсэн 15 мянган хүнтэй шинэ суурьшлын бүс Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт, одоогийн тосгоноос 14 км зайд сүндэрлэн босохоор болжээ.
Зуунаас зуунд илч гэрлийг түгээж, эх орныхоо хөгжил дэвшлийг өнгөлж яваа Тавантолгой компанийн хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон илч гэрэл, ашиг шимийг Монголын ард түмэн алхам тутамдаа хүртэж байна.


Сэтгүүлч С.Номинцэцэгскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна