📅

БАЯНДАЛАЙН МАЛЧИД МАНГАНЫ УУРХАЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

🕔 2020/04/11 16:18 481
Говийн хѳрсѳн дор байхгүй баялаг гэж алга. Манган гэх ховор элемент илэрчихэж. Тэр нь Баяндалай суманд. Уул уурхайгүй энэ суманд нэг л ѳдѳр уурхайн кемп тѳвхнѳѳд эхэлжээ. Уул толгодын оройд ѳрѳмдлѳг хийж, хүнд даацын машин тэрэг хѳндлѳн гулд давхиж, манганы уурхайнхан Наран багийн малчдын гэрийн хаяанд айлсаад буучлаа. Бас л тоосжилт, хѳрсний эвдрэл, байгаль орчны доройтол нүүрлэх аюул нэгэнт ирсэнд нутгийн малчид, иргэд эрс эсэргүүцэж тэмцээд эхэлжээ.

Баяндалай сум уул уурхайгүй, малчид иргэд нь амар тайван амьдарч, аялал жуулчлалыг түшиглэж хѳгжих бодлогоо дэмждэг. Гэвч Баяндалайчууд уул уурхайтай сумдын зовлон нүүрлэх нь гэсэн айдас, болгоомжлолтой байгаа юм. “Монгол манганейз натурал ресурс" ХХК-ийн Хойд Аргалант нэртэй хайгуулын тусгай зѳвшѳѳрѳлтэй газар нь Баяндалай сумаас баруун урагш 28 км-т байдаг. Нутгийн иргэд энэ уурхайг нээлгэхгүйн тѳлѳѳ хатуу байр суурьтай байна.
Ѳмнѳговьд шинээр уул уурхай нэмэх хэрэгцээ шаардлага байгаа юу??Малчид уурхай хоорондын зѳрчил тэмцэлтэй нэг сум Ѳмнѳговь аймагт дахиад нэмэгдэх үү??....ЮУТАЙ Ч БАЯНДАЛАЙН МАЛЧИД МАНГАНЫ УУРХАЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА‼️скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна