ЗАР
УУЛ УУРХАЙН БАЛАГ БАЯНДАЛАЙГ ТОЙРОХГҮЙ НЬ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутагт орших Аргалантын хэц нь аргаль, янгир ан амьтад идээшсэн, “Говийн сакура” гэгдэх бүйлсэн төгөл, төрөл бүрийн эмийн ургамлаар баян байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг.
Аргалантын хэцийн ар өвөр дагаж, нутгийн малчид болон зэргэлдээ сумдын оторчид буянт мал сүргээ адуулан маллаж амар жимэр амьдарч байсан цаг саяхан.Гэтэл 2019 оны 10-р сард Монгол манганейз натурал ресурс ХХК-ийн манганий уурхайн кэмп байгуулагдсанаар уул уурхайн техник, хүнд даацын машинууд хөлхөж нутгийн иргэдийг түгшээж эхэлжээ.
Манай сурвалжлах баг Баяндалай сумын Наран багийн малчдын хүсэлтээр тус суманд үйл ажиллагаагаа эхэлж байгаа Манганий уурхайн талаар сурвалжлахаар хөдөллөө.
Аймгийн төвөөс засмал замаар давхисаар Наран багийн малчин Г.Өсөхбаярынд аяны дөрөө мулталсан юм. Биднийг очиход уурхайн компанийг эсэргүүцсэн нутгийн малчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засагтаа дуу хоолойгоо хүргэхээр цугларсан байлаа.
Наран багийн малчин Ц.Азбилэг: Манай сум уул уурхайгүй сум. Бид хэдэн үеэрээ нутагласан нутагтаа уул уурхай нээлгэмээргүй байна. Бүх чадлаараа тэмцэж энэ уурхайг нээлгэхгүй.
Наран багийн малчин Ж.Батхүү: Би 1992 оноос мал маллаж байна. Манай Аргалант хавиар доройтсон малыг өндийлгөдөг бутлаг ургамал ургадаг сайхан бэлчээр нутаг. Уурхай нээх гээд ирсэн машинууд айлын яг хаяагаар гарч амар заяа үзүүлэхгүй байна. Уурхай эхлээгүй байхад ингэж байгаа юм чинь нээгдэхээр бид яах болж байна. УИХ-ын Н.Амарзаяатай уулзах уулзалтын үеэр энэ тухай хэлсэн. Сумын Засаг дарга Л.Батбаатар уурхайн ажил хуулийн дагуу явж байгаа, ажлыг нь хийлгэ битгий эсэргүүцээд бай гэдэг.
Цогт-Овоо сумын найз багийн малчин Б.Ганхүү: Манайх Аргалантын хэцэд оторлож яваа айл. Уул уурхай нээгдэхээр энэ хавийн 20 гаруй малчных бэлчээр нутаггүй хүндхэн байдалтай болно. Манай Цогт-Овоо сумын Зараа толгой гэдэг газарт газрын ховор элементийн уурхай нээгдэх гээд малчид ард иргэд тэмцсэний үр дүнд уурхай байгуулаагүй. Би ч яахав нүүгээд очих нутаг устай хүн. Аргалантын хэцийн хэдэн малчин л хэцүү байна даа гэсэн юм.
Бид малчдаар газарчлуулан уурхайн кэмпийг зорин очив. Тус кэмп дээр барьсан 6 гэрт гал тогоо, оффис болон геологичид, ажилчид байрладаг гэнэ. Уурхайн гүйцэтгэх захирал Зоригоо, кэмпийн дарга Гантүлхүүр нар нутгийн малчдад компанийн үйл ажиллагаагаа танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Зоригоо: Бид нутгийн иргэдтэй байнга уулзаж байгаа. Үндэсний компани тул ойлголцож ажиллах байх. Багийн хурал хийх боломжгүй байгаа тул хайгуулын ажлаа үргэлжлүүлээд явж байна. Нэг их зам гаргаад бэлчээр сүйтгэсэн зүйл байхгүй. Ашиглалт эхлээгүй тул нөөцийг нарийн тодорхойлох боломжгүй урьдчилсан байдлаар 7-8 жилийн нөөцтэй гэж харж байгаа. Сумаас нийт ажилчдын 30-40 хувийг авах зорилттой байгаа. Ашиглалт эхэлбэл 200-аад хүн ажиллах байх. Хүдрийг хуурай технологиор боловсруулах тул ус ашиглахгүй. Зөвхөн экспортлохгүй Монголын компаниудаа ч манганаар хангах боломжтой гэсэн юм.
Нутгийн өндөр настан Ц.Сандуйжав: Бид үе удмаараа Аргалантын хэцэд малаа малласаар ирсэн. Хөгшин бид хоёр энд 60 жил мал маллаж амар жимэр амьдарч байна. Манай өвөлжөөнөөс 1 км хүрэхгүй зайд уурхайн кэмп байгуулагдаж, нутгийг минь ухаж эхэллээ. Гэтэл аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Баяндалай сумыг уул уурхайгүй сум болгоно гэж ярьсан байгаа. Манай суманд уул уурхай ямар ч шаардлагагүй. Малчид бид идээшиж дассан нутгаасаа холдож чадахгүй. Иймээс уурхай нээхийг эрс эсэргүүцэж байна.
Кэмпийн дарга А. Гантүлхүүр: Би Цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн. Монгол улсын хууль журмын дагуу бүх ажлыг явуулж байгаа. Ирснээс хойш нутгийн айлуудаар орж уулзсан. Багийн хурлаар бүх зүйл шийдвэрлэгдэнэ. Монгол хүмүүс байна ойлголцох байх аа.
Ийнхүү уурхайн удирдлагууд учирлаж ярьсан ч нутгийн малчид эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлснээр энэ уулзалт өндөрлөв.
Бид хайгуулын талбайд очиж сонирхоход уулан дээр өрөмдлөгийн машин, экскаватор, ковш зэрэг техникүүд ажиллаж байсан юм. Малчдын хэлсэнчлэн олон зам шинээр гарчээ.
Нутгийн малчид энд идээшсэн хэдэн аргаль янгир үзэгддэг байсан. Өрмийн машин ажилласнаас хойш дайжаад алга боллоо хэмээн халаглаж байв. Мөн тус хөндийг чимдэг бүйлс удахгүй устаж алга болох байх, уул толгодыг маань нураагаад үгүй болгох байх даа хэмээн сэтгэл түгшин ярьж байлаа.
Бид сумын даргын байр суурийг сонсохоор Баяндалай сумын төвд очиж, Засаг дарга Л.Батбаатартай уулзлаа.
Тэрээр корона вирусийн улмаас хурал хийх боломжгүй байгаа тул тус компанийн мэдээллийг иргэдэд хүргэх боломжгүй байна. Манайх уул уурхайгүй сум болохоор уул уурхайн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Түр кэмп байгуулах зөвшөөрлийг журмын дагуу олгосон. Ер нь тус уурхайн талаар нарийн ширийн мэдээлэл муутай байгаа. Ямартай ч олборлолтоо хийж эхэлбэл Цагаан дэлийн боомтоор зөөнө гэсэн л мэдээлэлтэй байна. 2019 оны эцсээр манай суманд уул уурхайн 5 лицензтэй байсан гэв.
Тус компани нь 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд Гүйцэтгэх захирлаар Э.Баясгалан ажилладаг.
Монгол манганейз натурал ресурс ХХК 2005 оны 10-р сарын 20-ны өдөр Баяндалай сумын Хүрмэн-2 нэртэй газрын 318,18 га талбайд Манган олборлох MV-010666 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ.
Мөн 2008 оны 5-р сарын 13-ны өдөр Баяндалай сумын Хойд Аргалантын 1252,99 га талбайд хайгуул хийх XV-013693 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан байна /Эх сурвалж: ОҮИТБС-ын цахим тайлангийн систем/
2020 оны 3-р сарын 10-ны өдөр 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга, мэргэжилтэн Б.Оргилмаа нараар хянуулж, сумын Засаг дарга Л.Батбаатар баталжээ.
2020 оны 3-р сарын 20-ны өдөр Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатарын захирамжаар түр кэмп байгуулах зөвшөөрөл авч хайгуулын ажлаа эхлүүлээд байна.
Манган гэж ямар элемент болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Манган нь хүндийн жингээрээ төмрийн дараа ордог. Манганийг өнгөт болон хар металлургийн үйлдвэрт гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт зүйл болгон ашигладаг. Манган агуулсан хайлшуудаар машин техникийн төрөл бүрийн эд анги үйлдвэрлэдэг. Шилний үйлдвэрт тунгалагжуулагч, төрөл бүрийн хуурай зай, будаг, лакны үйлдвэрт, хэрэглэдэг юм байна.
Одоогоор Монгол улсад манганы нөөц батлагдсан дөрвөн орд байна. Үүнээс хоёр нь Өмнөговь аймагт, үлдсэн нь Дорноговь аймагт байршдаг. Эдгээр ордын хүдрийн батлагдсан нийт нөөц 14.5 сая тонн байгаа юм. Харин хүдэр дэх металлын агуулга 10 орчим хувь буюу 1.4 сая тонн байгааг Ашигт малтмалын газар мэдээлжээ.Одоо Дорноговь аймгийн Хатанбулаг, Айраг сумдад Манганы уурхай ажиллаж байна.
Баяндалай сумын хөгжлийн гарц уул уурхай мөн үү?
Баяндалай сум нь Баян, Төхөмийн нуур, Гэгээтийн хөндий, Аргалантын хэц зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд элбэгтэй баруун сумдын зам дагуу оршдог аялал жуулчлалын бүс нутаг. Өмнөх засгийн үед баруун бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус сумыг Даланзадгад хоттой хатуу хучилттай замаар холбосон билээ.
Тус сум 1075,1 мянган квадрат километр нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөөсөө баруун зүгт 86 километр зайд оршдог эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон, зам тээврийн зангилаа томоохон сумын нэг болон хөгжиж байна.
Баяндалай алт, нүүрс, газрын тосоор баялаг ч уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэн хөгжин дэвжих бүрэн боломжтой гэдэгт нутгийн иргэд нь итгэлтэй байна.
Өмнөговь аймгийн газар нутгийн 80 орчим хувьд буюу уул уурхайн 250 лиценз олгогджээ. Стратегийн томоохон 3 ордод уул уурхайн олборлолт хангалттай явагдаж, хилийн 2 боомтоор уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж байна.
Уул уурхай улсын эдийн засгийг бүрдүүлж, эх орны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулдаг хэдий ч говийн байгаль сүйдэж, усны хомстол бий болж, нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байна.
Өмнөговь аймаг Баяндалай сумыг уул уурхайгүй сум болгох зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар тус суманд алт, нүүрс, газрын тос, манган, барилгын материалын нийт 18 ширхэг тусгай зөвшөөрөл байна. 2016 оны 11-р сарын 9-ний өдөр бидний сайн мэдэх Саус гоби сэндс ХХК-д нүүрсний 2 лиценз, 2020 оны 1-р сард л гэхэд Чи хуа оч гэдэг компанид 30 жилийн хугацаатай ашиглалтын лиценз олгожээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд, төрийн сайд нар Даланзадгадаар дайралгүй уул уурхайд ойр ойрхон ирж ажиллах болж. Тэдэнд энэ нутгийн баялаг л чухал гэхээс энэ нутгийн эзэн ард түмний эрүүл аюулгүй амьдрах орчин огтхон ч хамааралгүй бололтой.
Нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзалгүй дээрээс тусгай зөвшөөрөл олгож, аж ахуй нэгжүүдийг хөрөнгө мөнгөөр хохироож, ард иргэдийн амгалан тайван амьдралыг бусниулах үйл явц Өмнөговь аймагт үргэлжилсээр л...

Монгол манганейз натурал ресурс гэж хаанахын хөрөнгө оруулалттай компани вэ?

Манган гэж ямар элемент байдаг, юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой вэ?