📅

“Цогтын хүлгүүд” Уяачдын холбоо ММСУХ-ны Шилдэг холбоогоор шалгарлаа

🕔 2020/03/27 17:41 930

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Цогтын хүлгүүд” Морин Спорт Уяачдын Холбоо нь говь нутагт болсон анхны даншиг наадам “Говь шанхын хурд”-ын өмнөхөн байгуулагдсан улсын хэмжээн дэхь анхны сумын холбоодуудын нэг юм.  Орон нутагтаа хурдан морины уралдааныг хөгжүүлэх , монголчуудын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг Монгол адуугаа дээдлэн эрхэмлэх, адуутай холбоотой  үндэсний уламжлалыг хадгалах хойч үед өвлүүлэх, уяачдын болон хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах гээд олон асуудлыг шийдэх зорилгоор байгуулагдаж байсан байна.


     “Цогтын хүлгүүд” МСУХолбоо нь өнөөдөр 60 гаруй уяачдыг эгнээндээ нэгтгэсэн , МУ-ын алдарт уяач 2, аймгийн алдарт уяач 19, сумын алдарт уяач  18 тай сумандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулан гишүүдийн эрх ашгийн хамгаалдаг ТББ болон өргөжсөн байна.

Тус холбооны тэргүүнээр С.Төгсбаатар ажиллаж байгаа бөгөөд тэргүүлэгчдээр  нь С.Төгсбаатар, Р.Сэддорж,  ААУ Л.Мягмаржав, САУ П.Авираа, САУ Э.Баттөр, САУ С.Отгонбаатар, Р.Эрдэнэтөгс,  нарийн бичиг Р.Отгон нар гэсэн бүрэлдэхүүнтэй юм.

·         Монгол улсын алдарт уяач 2

·         Аймгийн алдарт уяач 19

·      Өмнөговь аймгийн эмэгтэй  алдарт уяачид болох. Аймгийн алдарт уяач Ц.Цэрэнсодном ,  Ж:Энхчимэг нар нь мөн л “Цогтын хүлгүүд” холбооных

·        Өмнөговь аймгийн баяр наадмын түүхэнд 1971, 1973 , 1975 оны  наадамд  /аймгийн баяр наадам жил өнжин болдог байв/ Цогт-Овоо сумын уяач Санжаадоржийн хар морь 3 дараалан түрүүлсэн амжилттай

·         1996,  1997 оны аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд Цогт-Овоо сумын уяач Р.Отгоны хул алаг морь 2 дараалан түрүүлж 1998 онд аман хүзүүдсэн амжилт гаргасан

·        Цогт-Овоо сумын уяач С.Төгөлдөрийн буурал морь 2013 оны “Дүнжингарав” уралдаанд, 2014 оны “Хутагтын хурд” улсын бүсийн уралдаанд түрүүлж түүхэн амжилт гаргав.


·         2013 онд монгол морио дэлхийн гиннесийн амжилтад бүртгүүлэх 11000 морьтны сүрт жагсаал, 4200 морьдын уралдаанд Цогт-Овоо сумын уяачдын холбоо 10 уяачийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож сумынхаа тугийг эртний түүхт Хүй долоон худгийн ногоон дэнжид мандуулан нийт монголчуудын хамт баярлан цэнгэв

·         2013 онд тус холбоо “Цогтын хүлгүүд” нэртэй болон өөрийн тамга тэмдэг албан бичгийн бланк, өөрийн хийморийн тугтай болов

·        Аймгийн алдарт уяач Л.Мягмаржавын 5 сумын ойн баяр наадамд түрүүлсэн аварга хээр моринд зориулсан ХЭЭР МОРЬ дууг бүтээсэн   байна

·         Цогт-Овоо сумын алдарт уяачийн тэмдэг  бий болов

·     2014 онд Хэнтий , Сүхбаатар аймгаас уяачид 20 адууг холбооны тэргүүлэгч Р.Сэддоржийн ивээн тэтгэлгээр  холбооноос зохион байгуулан авчрав. 

·         2015 онд аймгийнхаа Мандал-Овоо, Дундговь аймгийн Хулд, Дэлгэрхангай сумдын холбоодтой хамтын ажиллагааны хүрээнд сум дундын бүсийн уралдааныг зохион байгуулав

·        2015 онд сумынхаа наадмын дэнжид хийморийн морины хөшөөг нийт ард иргэд, уяачдынхаа дэмжлэгээр хийморийн морь, хийморийн цагаан сүлдний  хамтаар хөшөөт цогцолбор байгуулан  Цогт-Овоочуудын хөгжил дэвшил, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл “хийморийн морь" хэмээн нэрлэсэн.

·         2019 онд АИТХ-ын төлөөлөгч , тэргүүлэгч , нутгийн зөвлөлийн дарга Р.Сэддоржийн дэмжлэгээр уяачдын сургалтыг хийв.


·         Сумын Бөхийн холбоо, Соёлын төвтэй хамтран сумын 60 жилийн ойн баяр наадамд бэлтгэх ажлын хүрээнд морь бөх цоллоочдын сургалт зохион байгуулав

·         2019 онд Говь шанхын хурд говийн бүсийн хуран морины уралдаан, Цогтын хүлгүүд МСУХ-ны 20 жилийн ойг тохиолдуулан ММСУХ-ны ерөнхийлөгч асан, Ажнай корпорацын ерөнхийлөгч  Д.Бат-Эрдэнэ өргөө цагаан гэр , 6 ширхэг асар бэлэглэв,

·          2019 онд Цогтын хүлгүүд МСУХолбооны 20 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв

·         2019 онд МУ-ын алдарт уяач Ч.Гүүшийг Холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны одонд тодорхойлон шагнуулав

·         2013 оноос хойш уяачдын шинэ жилийг тогтмол зохион байгуулан, оны шилдэг уяач,  шилдэг морь, Унаач хүүхдийг шалгаруулан шагнадаг болов

·         Холбооны 20 жилийн ойн баяраар 3 насны морины түрүүг залуу уяач Т.Отгонпүрэв  авч АИТХ-ын тэргүүлэгч Нутгийн зөвлөлийн дарга Р.Сэддоржийн ивээн тэтгэсэн 3 мотоциклыг гардан авсан содон амжилт гаргав

·         Цогтын хүлгүүд МСУХолбоо 20 жилийн ойн тэмдэг бүтээв

 ·         Цогтын хүлгүүд Морин Спорт Уяачдын Холбоо нь 2019 онд Монголын МСУХ-ны шилдэг холбоогоор шалгарав


·        2019 онд Бортээг багийн уяач Б.Цэндсүрэн, Ө.Бямбаа нар аймгийн алдарт уяач, Б.Түвшинбат сумын алдарт уяач цол тэмдгээр шагнагдав гэх зэргээр тус холбооны амжилтууд арвин байна.

Морио эрхэмлэн дээдэлдэг Монгол түмний маань заяа буян өөдөө байх болтугай. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа, гаргасан амжилт идэвх зүтгэлээрээ манлайлан 2019 он улсын шилдэг Уяачдын холбоогоор шалгарсан “Цогтын хүлгүүд” Уяачдын холбооны нийт гишүүддээ уншигчдынхаа өмнөөс халуун талархал дэвшүүлье.

Унасан хүүхэд нь цовоо байж

Уясан хүлэг нь хурдан байг ээ

 Хурай хурай хурай...


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна