ЗАР
"Цогтын хүлгүүд" Уяачдын наадам Цогт-Овоо суманд болж байна
🕔 2019/08/09 14:11 441
Цогт-Овоо сумын "Цогтын хүлгүүд" Уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 20 жилийн ойн баяр наадмаа цог хийморийн ѳлгий нутаг- Цогт-Овоочууд хурдан морьдоо уралдуулан, хүчит бѳхѳѳ барилдуулж сайхан наадаж байна. Нар, хур тэгширсэн ѳдѳр наадмын дэнждээ нутгийн уяачид ѳнгѳтэй сайхан наадаж наадам эхэллээ. Баяр наадмаар 3 насны морьдын уралдаан, хүчит 32 бѳхийн барилдаан, үндэсний шагайн харваа болох юм. Ерѳнхий зохион байгуулагчаар "Цогтын хүлгүүд" МСУХолбоо ажиллаж байна.
Ш.Оюун-Ухаан
скачать dle 12.0Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна |