📅

Ө.Батбаатарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС ОДОНГООР шагнав

🕔 2019/12/18 20:20 574
Монголын морин спорт уяачдын холбооны Өмнөговь аймаг дахь салбарын нарийн бичгийн дарга, орон нутгийн өмчит "Тавантолгой"ХК-ийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгч Ө.Батбаатарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС ОДОНГООР шагнасныг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Ө.Батбаатар нь 2004 оноос өнөөг хүртэл "Тавантолгой" ХК-д ажиллаж байна. Мөн 2008 оноос Монголын морин спорт уяачдын холбооны Өмнөговь аймаг дахь "Өмнийн говийн хүлгүүд морин спорт уяачдын холбоо"-ны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 10 гаруй жил ажилласан юм. Хийсэн ажилдаа идэвх чармайлттай ажиллаж ирснийг нь төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал болох "АЛТАН ГАДАС ОДОН"-оор ийнхүү шагнажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна