ЗАР
ГХУСАЗСЗ-өөс 2020 онд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллана
Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шинэ оны эхний хурлаа хийлээ. Энэ хурлаар 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, шинэ оны төлөвлөгөөгөө баталлаа. Өнгөрсөн онд 10 чиглэлээр нийт 55 ажил санаачлан хийж гүйцэтгэсэн байна. Хурлаар аймгийн хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас танилцууллаа. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 515 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Уул уурхай хөгжсөн, хөдөлгөөнт хүн ам ихтэй сумд гэмт хэргийн гаралтаараа тэргүүлж байна. Тухайлбал Ханбогд 148, Даланзадгад 136, Цогтцэций 92, Гурвантэс суманд 39 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ. ГХУСАЗСЗ-өөс 2020 онд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөлөө.
Аймгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд иргэд олон нийтийг идэвхтэй оролцуулж, мэдээлэл, сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг сайжруулан тодорхой үр дүнд хүрэх зорилго тавин ажиллахаар боллоо.
С.Номинцэцэг