📅

АРХИНЫ ЭСРЭГ "ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" АЯН ЭХЭЛЛЭЭ

🕔 2020/02/03 23:19 574
Өрх гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд Цагдаагийн газрын санаачлагаар "Зөв хүн, зөв гэр бүл, зөв ирээдүй" уриан дор "Үгүй" гэж хэлье аяныг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатайгаар эхлүүллээ. Тус аянд ЭМГ, Мэргэжлийн хяналт, Аймгийн ЗДТГ болон Татварын газар нэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ. Цагдаагийн газраас гаргасан статистик тооцоогоор аймгийн хэмжээнд жилд 400-500 орчим гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүний 30 хувь нь буюу 3 гэмт хэрэг тутмын нэн нь архитай холбоотой байдаг гэлээ. Иймд аяны хүрээнд согтууруулах ундааны худалдаа үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулж буй иргэд рүү чиглэсэн тусгай хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран хийх юм. Мөн удахгүй болох сар шинийн баярт зориулан архийг их хэмжээгээр худалдан авах, нэгнээ шахах зэрэг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна