📅

Аймгийн Онцгой комиссын 9-р хуралдаан боллоо

🕔 2020/03/10 13:22 308
Аймгийн Онцгой комисс 9-р хуралдаанаа хийж цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашин, орон нутгийн нислэгийн хѳдѳлгѳѳнийг 3/10-ны 07.00 цагаас 3/16-ны 07.00 цаг хүртэл хязгаарлав.
-Ѳвчлѳл гарсан бүс нутгаас сүүлийн 14 хоногт ирсэн иргэдийн тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаж ЭМ-ийн үзлэг шинжилгээнд хамруулж тусгааарлах арга хэмжээг авах.
-Зэсийн баяжмалын тээвэрлэлтийг зогсоох, 3/15-наас эхлэх байсан нүүрс тээвэр экспортын үйл ажиллагааг хойшлуулах саналыг УОК-т хүргүүлэхээр боллоо./ Зэсийн баяжмал тээвэрлэлтийг Оюутолгой ХХК ѳнѳѳдѳр урьдчилсан байдлаар бүрэн зогсоосон байна/
-Ѳмнѳговь аймгийн хэмжээнд архи согтууруулах ундааг дэлгүүр, олон нийтийг газар худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 4/1-ныг хүртэл хориглов.
-Нѳѳц хэрэгслийн хангамжид анхаарч, болзошгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн, яаж, уялдаа холбоотой байх, Бэлэн байдлын тѳлѳвлѳгѳѳнд анхаарч ажиллахаар боллоо.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна