📅

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

🕔 2020/01/27 17:10 505
Аймгийн Онцгой комисс хуралдаж УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн ЗД-ын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дараах үүрэг, чиглэлийг өглөө:
-Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох
-Хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх
-Сум, байгууллага, хамт олон, нутгийн зөвлөлийн нэгдсэн золголт хийхгүй байх
-Дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох
-Шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох
-ААН, албан байгуулагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
-Эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх, нэмсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлах
-Зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах
-Хилийн 2 боомтын үйл ажиллагааг хаах саналыг УОК-т хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулах /улс хоорондын хилийн боомт хаахыг аймаг дангаараа шийдэхгүй/
-Эрүүл мэндийн газар болон МХГ-т нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөөс тодорхой зардал шийдвэрлэх
-Төрийн байгууллагууд хуваарь хийж Албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна