ЗАР
САР ШИНИЙН БАРИЛДААН ЦУВРАЛ-5 ЦОЛ ДАГАЖ БЯР НЭМСЭЭР ЗАЛУУ АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Сүргийн манлай хэмээх төмөр могой жилийн цагаан сарын барилдаан 2001.02.22-23 өдрүүдэд бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Энэ жилийн сар шинийн барилдаанд улсын цолтой 66 /аварга 2, арслан 3, заан 12, начин 49/, аймгийн цолтой 114 /арслан 44, заан 27, начин 43/ зодоглолоо. Улсын заан Д.Эрдэнэбат, Ч.Бямбадорж, Р.Гансүх, Улсын начин Ш.Лхагвасүрэн, Д.Бумбаяр, Н.Алтансүх, Ч.Чулуунбаатар, Д.Намдаг, Ц.Сумъяабээс нарын бөхчүүд зодоглосонгүй. Нэгийн даваанд уа Б.Ганбаатар, уз С.Сүхбаатар, ун Н.Мөнхжаргал, Б.Баянбаатар нарын бөхчүүд учраа бөхчүүдээ дийлсэнгүй. Харин хоёрын даваанд улсын цолтой 21 бөх тахим өглөө. Залуу начин Д.Дашцэрэн аа С.Даваасамбууд, Г.Батбаатар аа Да.Батбаярт, Ц.Баянмөнх аа Х.Мөнхбаатарт, Ж.Оргилболд аа Н.Бүрэнбаатарт, Д.Пүрэвсүрэн аа Х.Тэсхүүд, Ч.Даваадорж цз Т.Амартүвшинд тус тус 2-ын давааг гаталж чадсангүй.
Тува улсаас ан А.Монгуш зодоглож ун Р.Цоггэрэлээр 2 давж, 3-ын даваанд аварга, арслан, заан начингуудын хэн нь ч түүнийг амласангүй. Улмаар ун Д.Сэржбүдээ 5 бөхөөс нэр сонсож түүнийг амласан. Барилдаан удааширч 3-ын давааны хамгийн сүүлд хаялцсан. Барилдаан удааширсан тул шоо хаяж хаялцах барьц сонгох болоход Бүдээ начны талд бууж далбааны араас барьж өргөөд хашиж мордоод давсан нь үндэсний бөхийн дэвжээ “амаргүй” гэдгийг түүнд мэдрүүлэх шиг болсон.
Гурвын даваанд залуу арслан А.Сүхбат ан Б.Пүрэвсүрэнг холоос харваж хонгодоод хамгийн түрүүнд туг тойроход, үзэгчид арслан өнгөтэй сайхан байна өнөөдөр түрүүлнээ хэмээн дэмжиж байлаа. Улсын начин О.Одгэрэлийн төрсөн дүү залуу бөх О.Одхүү 2 дээр заан Д.Баярааг өвдөг шороодуулаад, дараагийн даваанд уз Ж.Ганболдод амлуулж тохох гэхэд арагш нь дараад, улмаар 4-ийн даваанд “том” П.Сүхбат зааныг хавиран өвдөглүүлж шөвгийн 16-д үлдсэн нь Увс нутгаас мөдхөн ах дүү цолтон төрөх итгэлийг төрүүлж байсан юм. Мөн энэ даваанд уз Ц.Цэрэнпунцаг аа Х.Тэсхүүг сэнжигнээс зүүн талдаа сэгсэрч зайлаад давж буй нь тун ч бяртай харагдаж байлаа. Уз Ц.Баярсайхан ан Р.Батгэрэлийг гар ачиж, уз Д.Цэнд-Аюушийн хүү цн Ц.Очирбат ун А.Ганбаатарыг тонгорч, аа Л.Үйтүмэн уран барилдаанд Н.Саранцогт начинг давуулж гуядаад, аа Х.Мөнхбаатар ун Ч.Батзоригийг тосгуулж хавсраад, аз Д.Пэрэнлэйдорж ун Г.Элбэгийг баруун хонгодоод, ун Б.Адъяахүү ун Ч.Мөнхтогтохыг дэгээг нь мулталж дараад, аа Ц.Магалжав ун Д.Ганхуягийг шуудагдаж мордоод, аа Н.Бүрэнбаатар ун Б.Одхүүг баруун хөлд нь орж түрээд давсан нь хамгийн уран барилдаанууд байлаа.
Дөрвийн даваанд уз Д.Сумъяабазар аймгийн залуу арслан Х.Мөнхбаатарыг өрөнгүүтээ хонгодоод хамгийн түрүүнд туг тойрлоо. О.Одгэрэл Б.Адъяахүү нар тунаж, бяр жин ихтэй начин хүчтэй тонгорч шөвгийн 16-д шалгаран үлдлээ. Уран барилдаант начин М.Жамъянпүрэв 5 бөхөөс ёстой л шилж амлалаа. Түүний угтуул бөх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, улсын цолны тааварт нэр нь явдаг хэнийг ч хаяж мэдэх аймгийн арслан Н.Бүрэнбаатар байлаа. 2 бөхийн барилдаан бужигнасаар давхар хамж дайрсан мэхний гүйцэтгэл амжилттай болж М.Жамъянпүрэв начин инээвхийлэн элэг бүс тайлсан юм. Өнгөрсөн жилийн цагаан сарын “гол баатар” аа Ц.Магалжавыг ун И.Доржсамбуу 3 бөхөөс амлаж, талбайд гарангуут их л хурдтай баруунаас зүүн, зүүнээс баруун тийш хөөсөөр эцэст нь хонгодоод давлаа.
Тавын даваа эхлэхийн өмнө МҮБХ-оос уламжлал ёсоор оны шилдэг бөхчүүдийг тодруулж, шагнал гардуулсан юм. Төмөр луу жилийн шилдэг найман бөхөөр:
А.Сүхбат уа – 20952 оноо /18 барилдаанд оролцож 97 давж, 14 унасан/
Г.Өсөхбаяр уз – 19557 /13-63-8/
Б.Бат-Эрдэнэ д.ав – 18182 /7-42-3/
Б.Гантогтох уз - 12615 /16-71-15/
Д.Мөнх-Эрдэнэ уа – 11751 /23-127-23/
Ц.Цэрэнпунцаг уз – 10605 /7-37-5/
Д.Сумъяабазар уз – 10022 /10-54-8/
И.Доржсамбуу ун – 7101 /15-52-14/ нар шалгарчээ.
Улсын аварга Ж.Цэвээнравдангийн нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн арслан Хадбаатарын Мөнхбаатар. Мөн Говь-Алтай, Увс аймгийн ЗДТГ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж, ун Ө.Сумъяа нарт УАЗ-469 автомашин бэлэглэж түлхүүрийг нь гардуулсан юм.
Тавын даваанд уз Б.Гантогтох ун И.Доржсамбууг сугадаж дайрахад нь зайлж мушгин, уз Д.Сумъяабазар уз Б.Ганбатыг хонгодоод буцааж зайлж татан давсан нь үзэгчдийн сонирхлыг татсан уран барилдаан байлаа.
Шөвгийн наймд үзэгчдийн анхаарал уа А.Сүхбат уз Г.Өсөхбаяр нар дээр төвлөрсөн юм. Сүүлийн 2 жилийн сар шинийн баяраар тунаж А.Сүхбат давж байсан бол энэ удаад цолны эрэмбээр залуу арслан амлаж авахад танхим дүүрэн үзэгч алга нижигнүүлэн ташиж байлаа. Талбайд гарсан 2-ын барилдаанд төдий л удааширсангүй А.Сүхбат арслан баруун тахимдаж, зүүн талд нь хутгаад угсраа мэхээр шөвгийн 4-т шалгаран үлдлээ. Г.Өсөхбаяр заан үнэхээр барахгүй юм байнаа, бүүр гаршчихсан байна ш дээ гэх үзэгчдийн яриа чих дэлссээр...
Мөн үүнээс дутахгүй барилдаан тунасан бөхчүүд хооронд болсон юм. Барилдаан нэлээд удааширч баруун, зүүн талаараа ээлжлэн золгож, баруун золгооноос шахаж түрээд Д.Сумъяабазар заан шөвгийн дөрөвт үлдлээ.
7-ын даваанд аварга, Д.Сумъяабазар зааныг амлан А.Сүхбат Ц.Цэрэнпунцаг нар тунажээ. 2 жилийн өмнө Пунцаг заан тосгуулж хавираад маргаантай тахим өгч байсан бол энэ удаад даагаа нэхэж чадсангүй, залуу арслан ч түүнийг хялбархан давж чадлаа. Аварга заан 2-ын барилдаан нэлээд удааширч аварга баруун сугадсан барьцнаас хөмрөхөд нь биеэ суллан үлдэж ард нь гарч арагш татаад суулгачихлаа. Аваргын хурд ч харьж байна даа одоо энэ хэдийгээ дийлэхээ байж байгаан бишүү гэх үзэгч байхад, болоогүй ээ аваргад дахиад 2-3 түрүү бий гэх үзэгч ч байлаа.
Үзүүр түрүүний бөхчүүд баруун зүүн талаас 16 засуулаа ханаруулан гарч ирж байгаа нь залуучуудын үе ирчихжээ гэх мэдрэмжийг төрүүлж байлаа. Арслан заан хоёрын барилдаан хагас цаг үргэлжилж, А.Сүхбат арслан цол дагаж бяр заан гурван ч удаа баруун талд нь хонгодсон ч амжилт олсонгүй, 4 дэх удаагаа нэлээд даацтай дахин хонгодон дайрахад Д.Сумъяабазар дагуулж тонгорсон ч толгой нь урьтаж дэвжээнд хүрсэн юм. Ийнхүү Монгол улсын 45 дахь отгон арслан сар шинийн баяраар 2 дахь удаагаа түрүүллээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Л.Энэбиш, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар түрүү үзүүр бөхийн шагналыг гардуулж, идэр залуу хүчтэнүүдийн “гал гарсан барилдаан”- ыг шагшин магтсан үзэгчдийн сэтгэл тэнэгэр байж, тэр нэгэн үдэш монголчууд ярих юмтай сайхан битүүлсээн.
Барилдааны дүйз
ТАВЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -аз Д.Пэрэнлэйдорж давхар шуудагдан түрэв
О.Балжинням у.ав+ -зб О.Одхүү зайл бусгав
Д.Мөнх-Эрдэнэ уа- +уз Д.Хишигдорж хонгодов
А.Сүхбат уа+ -уз Ц.Баярсайхан хонгодов
Ц.Цэрэнпунцаг уз+ -аа Н.Бүрэнбаатар баруун хавирав
Б.Гантогтох уз+ -ун И.Доржсамбуу сугадаж дайрахад нь зайлж мушгив
Г.Өсөхбаяр уз+ -ун О.Одгэрэл шуудагдаж мордов
Д.Сумъяабазар уз+ -уз Б.Ганбат хонгодоод буцааж татав
ЗУРГААГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уз Д.Хишигдорж зайлж тойгдов
О.Балжинням у.ав- +уз Ц.Цэрэнпунцаг шуудагдаж түрэв
А.Сүхбат уа+ -уз Г.Өсөхбаяр баруун тахимдаж, зүүн хутгав
Б.Гантогтох уз- +уз Д.Сумъяабазар шуудагдаж татав
ДОЛООГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав- +уз Д.Сумъяабазар хөмрөхөд нь үлдээд ард нь гарав
А.Сүхбат уа+ -уз Ц.Цэрэнпунцаг шуудагнаас татаж хутгав
НАЙМЫН ДАВАА
А.Сүхбат уа+ -уз Д.Сумъяабазар баруун хонгодоод
Ц.Мягмарцэрэн