📅

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БА БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦОО СУРГАЛТ БОЛЛОО

🕔 2019/04/19 19:10 509
Аймгийн хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” сарын аяныг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс зарласан.
Уг аяны хүрээнд байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажилладаг мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах сургалтыг хийж аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Хилийн цэргийн 0131-р анги, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын 60 гаруй алба хаагчдыг хамрууллаа.
Тэд байгаль орчны зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, хяналт тавих, хохирол тооцох, хууль зүйн талаар онол, практик хосолсон сургалтад хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүллээ.

АЗДТГ. ОНХА Сэтгүүлч А. Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна