📅

Орон нутгийн замд хурд хэтрүүлж, хѳдѳлгѳѳнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг

🕔 2019/06/13 13:53 804
Урин дулаан цаг, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хѳдѳлгѳѳний эрчим эрс нэмэгдэж хѳдѳлгѳѳнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйл заалтуудыг зѳрчсѳний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хѳдѳлгѳѳнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хѳдѳлгѳѳнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд "Орон нутгийн зам хѳдѳлгѳѳний соёл 2019 урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээг 06-р сарын 15-ны ѳдрѳѳс 9-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ. Цагдаагийн байгууллага замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулан явуулахдаа ѳнгѳрсѳн оны мѳн үеийн зам тээврийн ослын кримилоги судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна.Зѳрчилд холбогдогчдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна. 2018 онд зам тээврийн осолд 5323 хүн ѳртѳж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт, үүнээс 45 нь хүүхэд байдаг бѳгѳѳд 34 нь буюу 74% нь орон нутгийн замд гарсан байна. Цагдаагийн байгууллага ѳнгѳрсѳн 2018 оны 06-р сарын 15-ны ѳдрѳѳс 09-р сарын 25-ны ѳдѳр хүртэл хугацаанд "Орон нутгийн замын хѳдѳлгѳѳний соёл" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээгээр орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 186 цэгт 24 цагаар 58 автомашин бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулжээ. Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад хамгийн их бүртгэгддэг зѳрчлүүдэд хурд хэтрүүлдэг, хѳдѳлгѳѳнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг байна.Түүнчлэн хѳдѳлгѳѳнд оролцогчдын 78% нь шѳнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хѳдѳлгѳѳнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зѳрчдѳг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт.Иймд хѳдѳѳ орон нутгийн замд хѳдѳлгѳѳнд оролцохдоо дээрх тѳрлийн зѳрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хѳдѳлгѳѳнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна