
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот үүсгэн байгуулагдсаны түүхэн өдөр тохиож байна. Энэ хүрээнд Даланзадгад сумын ЗДТГ-аас "Хуйрнан шуугигч" өсвөрийн бөхийн барилдааныг зохион явууллаа. Нийт 64 өсвөр үеийн бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсан юм. Тус барилдаанд оролцсон хүүхэд бүр бүрэн өмсгөлтэй буюу зодог шуудагтай оролцсон нь ихээхэн онцлогтой барилдаан боллоо.




Даланзадгад хотын өдөрт зориулсан “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдааны 4-5 насны ангилалд цэцэрлэгүүдийн шилдэг 32 бөх барилдсанаас 23 дугаар цэцэрлэгийн бөх М.Тэмүүлэн түрүүлж 8 дугаар цэцэрлэгийн бөх Т. Бат-эрдэнэ үзүүрлэв.6-7 насны ангилалд сургуулийн шилдэг 32 бөх барилдсанаас 5 дугаар сургуулийн бөх Э.Үнэнзориг түрүүлж 1 дүгээр сургуулийн бөх Б.Нандинхүү үзүүрлэв.Зохион байгуулагч Даланзадгад хотын ИТХ, Засаг даргын Тамгын газраас оролцсон 64 бөхчүүдэд гарын бэлэг гардуулан үзүүр, түрүүний бөхчүүдийг унадаг дугуйгаар шагнаж урамшуулав.
Ш.Оюун-Ухаан
скачать dle 12.0