📅

“Оюутолгой” ХХК жилд дунджаар 14,5 сая шоо метр ус ашигладаг

🕔 2019/11/14 12:00 476

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ус ашиглалт үйлдвэрлэлийнхээ процессоос хамаарч жил бүр өөрчлөгддөг. Сүүлийн 3 жилийн дунджаар “Оюутолгой” ХХК 14,5 сая шоо метр усыг жилд ашигласан гэсэн тоо гарсан. Зөвхөн “Энержи ресурс” ХХК  гэхэд 3,3 сая шоометр ус жилд ашиглаж байгаа. Нарийн Сухайтын бүлэг ордуудын ус ашиглалт дээрх компаниудаас бага байгаа хэдий ч энэ жилээс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн дунджаар “Саус Гоби Сэнд” ХХК жилд 450-500 орчим мянган шоометр/жил, “Чинхуа мак”, “Нарийн сухайт”, “МАК” ХХК 250 мянга гаруй шоометр/жил, “Өсөх зоос” ХХК 120-130 мянган шоометр/жил,  “Терра энержи” ХХК дунджаар 500 орчим мянган шоометр/жил ус хэрэглэсэн байна. Нарийн Сухайтын бүлэг ордод ажиллаж байгаа 1 компани л гэхэд дунджаар 500 мянган шоометр/жил ус хэрэглэдэг гэсэн үг. Уул уурхайн компаниуд говийн усыг өчнөөн сая шоометр-ээр нь хэрэглээд байхаар олон жил нөхөн сэргээгддэг газрын доорх усны хувьд нөөцгүй болох эрсдэлд хүргэж байгаа юм.

www.Gobimedia.mn


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна