📅

Говийн уурхайнууд газрын доорх гүний ус ашигладаг

🕔 2019/11/14 12:32 880

Өмнийн говьд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжихийн хэрээр усны асуудал хурцаар хөндөгдөж байна. Өнөөдрийн байдлаар говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнууд бүгд газрын доорх гүний ус ашигладаг төдийгүй зарим нь цэнгэг ус ашигладаг. Тиймээс говийн газрын доорх усыг хэмнэлттэй ашиглуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байна.   Нэг тонн нүүрс угаах, баяжуулахад боловсруулах аргаас хамаарч 3.4-4.5 шоо метр, нүүрс шингэрүүлэхэд 10.0 шоо метр, зэс уусган баяжуулахад 3.5 шоо метр, зэс молибден хөвүүлэн баяжуулахад 4.1 шоо метр, алтыг уусган ба угаан баяжуулахад 3.0-4.0 шоо метр, төмрийг нойтон соронзон баяжуулахад 3.4 шоо метр ус тус тус хэрэглэдэг бол цагаан алт ба зэс үйлдвэрлэх төхөөрөмжийг хөргөх зэргээр уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат дамжлага бүрт ус маш ихээр зарцуулагдаж байна. Түүнчлэн зам болон хаягдлын овоолгын тоос шороог дарахад ихээхэн хэмжээний ус зарцуулдаг. Уурхайн захиргаа, ажилчдын хотхоны унд ахуйд болон угаалгын зориулалтаар усыг ашиглахаас гадна цахилгаан, дулаан зэрэг уурхайн дэд бүтцийн байгууламжид усыг ихээхэн хэмжээгээр ашигласаар байна.


www.Gobimedia.mnскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна