📅

МУ-ын залуу сэтгүүлчдийн сургалт ӨМӨЗО-ны Улаан хад хотноо үргэлжилж байна

🕔 2019/11/08 16:08 516
МСНЭ 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд МСНЭ-ийн санаачлагаар Өвөр монголын ардын засгийн хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын багшийн их сургуультай хамтран залуу сэтгүүлчдэд зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус сургалт нь хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтран ажиллах зорилготой юм. Хоёр улсын залуу сэтгүүлчдийн хамтарсан сургалт нь ӨМӨЗО-ны Хөх хот, Улаан хад хотын Ар хорчин хошуу, Улаан хад хотноо хамтарсан сурвалжлага хийж дадлага туршлагаа солилцож байгаа юм.
Мөн БНХАУ болон ӨМӨЗО-ны түүх соёлын хичээлийг судаллаа.
Сургалтад Өмнөговь, Завхан, Булган, Сүхбаатар, Орхон аймгийн залуу сэтгүүлчдийн төлөөллүүд болон Монцамэ агентлаг, Малчин телевиз, Үндэсний шуудан сонин, Үнэн сонин, МҮОНРадио, МУИС, Сонгино хайрхан дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид оролцож байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна