📅

Даланзадгад хотноо Монгол Хятадын Хэвлэл мэдээллийн форум болно.

🕔 2018/09/05 22:28 633
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Монгол Хятадын Хэвлэл мэдээллийн форум болно. Форумыг
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл,
Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл Мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байгаа юм.                       
2010 оноос хойш Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх,  хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулагдсаар ирсэн Монгол Хятадын Хэвлэл Мэдээллийн Форум нь хоёр улсын найрамдалт харилцаанд бодитой орон зайг эзэлсээр ирсэн билээ. Монгол Хятадын хэвлэл мэдээллийн XI форумыг БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл  мэдээллийн албаны удирдлага дор, Монголын талаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Гадаад харилцааны яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны дэмжлэг доор “БНХАУ болон Монгол Улсын стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд урт хугацааны хөтөлбөр”, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулж байна. Энэхүү форум нь жил ирэх тусам агуулга, хэлбэрийн хувьд төгөлдөржиж байгаа бөгөөд 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зурагдсан Засгийн газар хоорондын баримт бичигт энэ арга хэмжээг онцгойлон багтааснаар ач холбогдол нь улам өссөнийг илэрхийлж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна