📅

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

🕔 2019/06/03 20:24 585
МСНЭ-ийн "Медиа тур" тѳслийн 2-р баг ѲМѲЗО-ны Баяннуур, Үхай, Яргай хот болон Альшаа аймгаар туршлага судлан аялсан билээ. Монгол улсын сонин телевиз сайтын 19 сэтгүүлчид ѲМѲЗО-ны Одон телевиз, Солонго сэтгүүл, Талын дуу хоолой радиогийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг хөрш улсын аялал жуулчлал, үйлдвэржилтийн хѳгжлийг сурвалжилж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцжээ. Энэ үеэр МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл Баяннуур хотын хэвлэл мэдээллийн ажилтны холбоотой Мэдээ мэдээллийн хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.Хамтын ажиллагааны хүрээнд 2 орны соёл урлаг, боловсрол, нийгмийн салбарын мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг уран бүтээлээ солилцохоос гадна сэтгүүлч нар харилцан туршлага судлаж, мэргэших "Сэтгүүлч солилцоо" хѳтѳлбѳр хэрэгжих юм.
2019 онд Өмнөговь аймаг Баяннуур хоттой нөхөрсөг харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хамтарсан сурвалжлагыг бэлтгэх ажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна