📅

LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 шилдгүүдээ тодрууллаа

🕔 2019/11/08 13:43 443
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ 21 аймгийн 35 сэтгүүлчийг уул уурхайн мэргэшсэн сэтгүүлчээр бэлтгэн цуврал сургалтад хамруулсаар ирсэн. 2010 оноос эхлэл тавигдсан энэхүү сургалт "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төсөл болгон өргөжжээ. Энэ хугацаанд 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулж, төслийн 5 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хүрээндээ төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 шагнал гардуулах ёслолын ажиллагааг Мining Journal-ийн хамт олон зохион байгууллаа. 2019 оны төслийн хувьд The Mongolian Mining Journal сэтгүүл төслийн бааз сууриндаа тулгуурлан анх удаа "Орон нутаг ба уул уурхай" төсөл, Оюутолгой ХХК-тай хамтран "Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл" сэдэвт сургалтуудыг зохион байгуулж шилдэг сэтгүүлчдээ, шилдэг бүтээлүүдээ (төслийн уралдаанд ирсэн нийт 20 сэтгүүлчийн 32 бүтээлийн шалгаруулалтыг уул уурхайн хараат бус шинжээчид, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн доктор профессор, Оюутолгой ХХК-ийн хэвлэл мэдээллийн баг, The Mongolian Mining Journal сэтгүүлийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн шүүгчдийн зөвлөл шүүж тунгаан шалгаруулав) тодруулан өргөмжлөв. Төслийн үйл ажиллагааг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Канадын Бритиш Колумбын Их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим болон хараат бус Global Reporting Centre байгууллага дэмжиж байна.

LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.ОЧИРБАТ, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор, шинжлэх ухааны доктор Д.ДОНДОВ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Б.ПҮРЭВТОГТОХ, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор Д.ГАЛСАНДОРЖ , Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Уул уурхайн сайдын зөвлөх, доктор Д.Бат-Эрдэнэ, Дат консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.АЛГАА, Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор профессор Ж,Цэвээнжав, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.ЭНХБОЛД, Оюутолгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн зөвлөх Э.ЛХАГВА, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Наранбаатар, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийхөн гээд хүндтэй зочид уригдан оролцов.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна